Дамбадаржаад тун удахгүй ийм гоё цэцэрлэгт хүрээлэн ашиглалтанд ороход бэлэн боллоо.

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Дамбадаржаад 40 га газарт ийм гоё цэцэрлэгт хүрээлэн 6 сард ашиглалтанд орохоор боллоо. Энэ том бүтээн байгуулалтыг Ногоон хэрэм төслийн захиалгаар Солонгос улсын 100 хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна.

Уг цэцэрлэгт хүрээлэнгийн ажилд Монгол-Солонгосын Ногоон хэрэм төслийн багийнхан болон Солонгосын “Миреко Эм Жи Эл” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм байна.

Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Булган сумын нутаг дахь Баянзаг болон Төв аймгын Лүн суманд нийт 45 га талбайд мод үржүүлж, 3046 га талбайг ойжуулсан байна.

Ойжуулалтыг хийж буй “Ногоон хэрэм” багийн ойн ерөнхий инженерээр Өмнөговь аймгийн агрономич Ч.Одсүрэн ажиллаж байна.

Говийн хүн хангайг ойжуулж, Монголын анхны хамгийн том ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтанд оролцож байгаа нь говьчууд бидний томоос том бахархал юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *