“Спутник-5” вакцины бас нэгэн гайхамшигт нээлт ил боллоо.

ОХУ-ын Гамалей төвийн захирал Александр Гинцбург “Спутник-5” вакцин нь насан туршийн дархлаа тогтоож магадгүй талаар ярилаа. Тэрээр энэ тухайгаа “Интерфакс”-д мэдэгдсэн билээ.

“Энэ вакцин нь нэг, хоёр жил биш, насан туршийн дархлаа тогтоож магадгүй гэсэн найдвар надад байна. Хоёр тун хийгээд, 5-10 жил, түүнээс ч илүү санаа зовохгүй амьдарч болно” гэж тэрбээр хэлжээ.

Мөн тэрбээр өөрт үүссэн эсрэг биетээ гэрээ слэлээр хойч үедээ үлдээнэ гэв.

“Гэхдээ энэ нь тэднийг коронавирусээс хамгаалахын тулд биш, хамгийн түрүүнд тэдэнд хэр хурдан эсрэг биетийн хариу урвал үүсэхийг үзэх зорилготой юм” гэж тайлбарласан байна.

Түүний хэлснээр “Эсрэг биетийн хариу урвал хоёр, гурав, дөрөв дэх өдөр сэргэж байвал тэдэнд вакцин хийлгэсний дараа санах ойн эсүүд үүсч, дархлааны хариу урвал бий болсныг илтгэнэ” гэсэн үг аж.

Өмнө нь дөрөвдүгээр сарын 10-нд А.Гинцбург хэлэхдээ, ОХУ-д “Ковид-19”-ийн эсрэг хэд хэдэн төрлийн вакцин бүтээнэ гэж зарласан.

Тэрбээр энэ технологийг “кас сетан цэ нэгт хо шуу”-тай зүйрлээд, энэ ажлыг ОХУ-ын ЭМЯ-ны сайд Михайл Мурашко их дэмжиж байгааг дурджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *