Хүүхдийн мөнгө ба бусад тэтгэмжийг хэвээр үлдээх нь зөв гэж бодож байвал саналаа өгөөрэй…

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой Монгол улсын Засгийн газар эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцэн тогтоол гаргасан билээ.

Уг тогтоолд, хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн үйлчилгээг түргэн шуурхай, иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр олгох. Хүүхдийн мөнгийг 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл 100,000₮ үргэлжлүүлэн олгох.

2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд албан татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол алданги, торгуулиас чөлөөлөх.

2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд худалдааны төв, худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь нотлогдсон бол татварын хөнгөлөлт үзүүлэх.

2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, өвс, мал, амьтны тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, дотооддоо боловсруулан борлуулсан ургамлын тос, өвс, мал, амьтны бүх төрлийн тэжээл, хүнсний будааг НӨАТ-аас чөлөөлөх зэрэг шийдвэрийг гаргасан бөгөөд энэ ч ард түмэнд үр өгөөжтэй байгаа юм.

Хэрэв энэ бүх шийдвэрийг хэвээр үлдээх нь зөв гэж үзэж байгаа бол энэхүү нийтлэлийг “ТИЙМ”, дэмжихгүй байгаа бол “ҮГҮЙ” хэмээн өөрийн цахим хаягт шэйpлээрэй. Санал бүхэн тоологдох болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *