Худал эерэг гардаг PCR-ын паян дуусашгүй. 2021 оны 4 сарын 7-ны өдөр ХӨСҮТ-ээс яриад 4 сарын 5-нд өгсөн хариу тань эерэг гарлаа хэмээн шууд улаан бүс рүү оруулаад хэвтүүлчихдэг юм байна.
Бид хамгийн сүүлд өгсөн шинжилгээний баримтаа үндэслэн Интермэд эмнэлэгт гомдол гарган 4 сарын 9-ны өдөр давтан шинжилгээ өгөөд сөрөг гэсэн хариу гарлаа.
Одоогоор ХӨСҮТ уучлаарай ийм алдаа байдаг та 7 хоног хэвтээд гараарай гэсэн үг хэлж байна.

Өндөр настай, бие нь өвдөж байсан хүний сэтгэлээр тоглоод улаан бүсд 7 хонуулна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хэн хариуцлага хүлээх вэ?
Энэ мэт асуудал нийгэмд мэдэгдэхгүй өчнөөн бий гагц ил болохгүй байна. Төр засгийн хариуцлаггүй үйлдэлээс болж иргэд xoxирсоор л байх ёстой юу?
Төр нь түмнээрээ тоглосоор л…