Cэрчмаа: Гэмт xэpэгтэн болсон мэт сэтгэгдэл төрж шаналж, уйлж сууна.

Дуучин Сэрчмаа, Баачка хоёрын бичлэг цахим орчинд нилээн хүчийг авсан. Үүнтэй холбоотой Сэрчмаа ард түмэндээ хандаж мэдэгдэл хийж өөрт нь хэцүү байгаагаа хэллээ.

“Ард түмнээсээ Уучлал хүсч байна.

Өглөөний мэнд! Хорионд орохын өмнө машиндаа олон цаг түгжирч явахдаа нэвтрүүлэгт орсон ахыгаа хүргэх гээд хамт явж байхдаа Бачка ахыг онигоо яриач гээд тэгээд Бачка ахын ярисанг тасдаж аваад сэвжээ. Лайв хийе гэдэг миний буруу , хувь хүнийхээ хувьд инээд муутай хүн утсаа барьж сууж байгаад юуг нь ч мэдэлгүй инээсэндээ бас уучлал хүсч байна.

Цахим орчинд хэлэх үг, хийх хөдөлгөөнөө хянаж явахгүй бол ямар том алдаа гарах вэ гэдгийг энэ алдаан дээрээсээ ухамсарлаж ойлгож авлаа.

Та бүхнээсээ маш том уучлал хүсч байна. Миний утсан дээр “YX ээч чи” 2 охин чинь XY чиндүүлэг гэсэн олон хараал доромж, пэйж, группүүд дээр бас битүү ирж байж суухад хэцүү байна. Бид унасан нэгнээ дэвслэж хаядаг хүмүүс биш биз дээ.

Энэ хэцүү цаг үед биенээ дархлаагаар инээгээд дэмжие гэсэн миний лайв бүх юм миний буруугаас боллоо.

Би Эх хүн, Ээж хүн юу гэж xү чинг дэмжих вэ хүмүүс минь. Гэмт xэpэгтэн болсон юм шиг сэтгэгдэл төрж шаналж уйлж сууна. Нийгэмд болж байгаа өвчин зов лон эмэгтэйчүүд хүүхдүүдэд чадлаараа туслаж уриалж дуудахсан гэж хүсдэг.

Би хүнд тэгж тусаллаа гэж зарлаад байдгүй ч чадлаараа туслахыг хичээж явдаг миний найз нөхөд урлагийн салбарынхан бүгд мэднэ.

Твиттэр дээр дуучин МУГЖ Ариунаагийн нэрээр хаяг нээж xyдал мэдээлэл сэвж ар түмнийг улам xyрцласан байна цагдаагийн газар хэллээ гэж эгч дамжууллаа.

Зохиолч Шүүдэрцэцэг Бачка ахын ярьсан онигоог 13 настай охины нac бapcaн хэрэгтэй санаатай бодлогоор холбож бичиж биднийг гэ мт хэрэ гтэн мэтээр бусдад ойлгуулж байгаа нь маш харамсалтай.

Та бүхнээсээ хийсэн алдаагаа дахин давтахгүй хичээж амьдрая гэж хүсээд өөрийн контент болох 25tv дээр эрхлэн явуулдаг Nyambaa Sally нэвтрүүлэгээ зогсоож байна.” хэмээн өөрийн цахим хаяг дээр нийтлэж ээ.

Бид алдсан нэгэн дээрээ дэвлсэх биш түшээд босгоод ирдэг мундаг ард түмэн шүүдээ. Хэдий хатуу онигоо ярьсан ч Монголчууд энэ эрхмүүдээ уучлана гэдэгт итгэлтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *