Улсын начин Э.Энхбатын эмчилгээний зардалыг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаж байна.

Улсын начин Э.Энхбатыг өнөөдөр 13 цагт Хүннү Эйрийн онгоцоор Солонгос улс руу авч нисэхээр болжээ. Нислэгийн зардал 45 мянган ам.доллар бөгөөд очоод хоногт 5 сая вонны эмнэлгийн зардал гарах юм байна.

Эхний ээлжинд нийт 500 орчим сая төгрөг шаардлагатай байгаа аж. Түүнд гар хүрсэн Н.Түвшинбаяр одоогоор ямар нэгэн мөнгөн тусламж үзүүлээгүй бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга эхний ээлжийн зардлуудыг хувийнхаа зүгээс гаргаж байгаа гэсэн мэдээлэл байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *