“КОВИД-19”-ийн вакцины ачаар XДXB, xopт хавдарын эсрэг вакцин бүтээж чадахаар боллоо.

Эрдэмтэд цар тахлын эсрэг вакцин бүтээсэн технологийг цаашид XДХВ болон xopт xaвдраас урьдчилан сэргийлэхэд ашиглах боломжтой хэмээн дүгнэжээ.

Тухайлбал, Pfizer/BioNTech, Moderna компаниудын бүтээсэн цар тахлын эсрэг вакциныг “мРНХ” хэмээх хараахан батлагдаж амжаагүй байсан шинэ технологиийг ашиглан маш амжилттай бүтээж, өндөр амжилтад хүрсэн билээ.

Энэхүү шинэ технологиор бүтээсэн вакцинууд SARS-CoV2 вирусийн өргөсний уурганд агуулагдах “мРНХ”-ийг хуулбарлан хүний биед тарьж, дархлааны системд танилцуулсанаар ижил эсрэг биет үүсгэх замаар ажилладаг юм.

Тус “мРНХ” технологийг эрдэмтэд сүүлийн 25 жил судалж ирсэн ч хараахан өргөн хүрээний клиник туршилт хийж үр дүнг нь баталгаажуулж амжаагүй байсан.

Харин өдгөө энэхүү технологийг цар тахлын эсрэг вакцины ачаар амжилттай туршиж, өндөр үр дүнтэйг гэдгийг нь баталсан тул цаашид өөр олон аю улт өвчний эсрэг эмчилгээнд ашиглах боломж нээгджээ.

Жишээлбэл, Техасын их сургуулийн xopт xaвдар судлалын төв “мРНХ” технологиор xopт xaвдрын эсрэг вакцин бүтээх ажлаа аль хэдийн эхлүүлсэн байна.

Харин Калифорнийн их сургуулийн эрдэмтэд шинэ технологиор ХД ХВ-ийн эсрэг вакцин бүтээхээр ажиллаж эхэлсэн гэнэ.

Бүх зүйлд эерэг сөрөг тал байдаг шиг “КОВИД-19” нь ирээдүйд нэг ч хүн дээрх өвчнөөр өвчлөхгүй байх боломжийг нээж өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *