Одоо л нэг юм зөв жишиг тогтож байна. Дэмжиж байна!!!

Дуучин С.Сэрчмаа, Н.Батчулуун нарын хү чирхийллийг дэмжсэн агуулгатай зүйлс ярьсан бичлэг цахим сүлжээнд тархаж, олны шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Уг бичлэг нь нилээн чухал асуудлуудыг хөндсөн.

Тэгвэл 25 дугаар суваг телевиз дуучин С.Сэрчмаатай хамтран ажиллах гэрээгээ цуцалж буйгаа мэдэгдлээ.

“Манай телевизтэй хамтран ажиллаж, “Nyambaa&Sally’s home” нэвтрүүлгийг бэлтгэн гаргаж байсан дуучин С.Сэрчмаа өөрийн фэйсбүүкээр цахим орчинд ёс зүйгүй үйлдэл гаргасанд гүнээ харамсаж, үзэгчид та бүхнээсээ уучлал хүсье!

Цаашид манай телевиз “Nyambaa&Sally’s home” нэвтрүүлгийг эфирт гаргахгүй болсныг мэдэгдье” гэлээ.

Мөн түүнчлэн Капитрон банк дуучин Б.Батчулуунтай хамтын гэрээгээ цуцлахаа мэдэгдсэн билээ.

Одоо л зөв жишиг тогтож байна. Хэдий онигоо ярьсан ч зүй зохисгүй байсан нь үнэн. Тэр ч утгаараа хамтарч ажиллаж буй байгууллагууд нь гэрээгээ цуцлаж байгаа хамгийн зөв жишиг мөн билээ.

Дан ганц Дуучин С.Сэрчмаа, Н.Батчулуун биш бусад ёс зүйгүй сошиал одонцорууд анхаарч үзнэ биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *