Жүжигчин Н.Онон өөрийн нууц охиноо олон түмэнд ил болголоо.

Түүний ​аав бол Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт насаараа ажилласан зүрхний эмч, анагаах ухааны доктор Нанжид билээ. Хэнтий аймгийн Батширээт сумынх бөгөөд Н.Онон тэр нутгаараа овоглох дуртай нь мэдээж.

Тэрбээр хүүхэд байхаасаа л алаг нүд нь эргэлдсэн сэрэглэн хүү байлаа. Ээжээс хоёулаа бөгөөд дээрээ нэг эгчтэй.

Харин бага балчир насандаа бидний олон жил харж дассан шиг “хөвсгөр” байгаагүй гэж байна шүү. Н.Ононг жүжигчин мэргэжилийг сонгож сургууль аа төгсөх үе нь Монголын нийгмийн шилжилт, ороо бусгаа үе тохиолдсон.

Мөн энэ үеэр Г.Батзаяа болон түүний нөхдийн эхлүүлсэн Монголын хошин урлаг хүчээ авч байлаа. Олон жүжигчин энэ үйл хэрэгт нэгдэж байсны дотор “Х-Түц” продакшн ч мэндэлсэн билээ.

Түүний гэр бүл ам бүл тавуулаа. Эхнэр Б.Сарансүх нь Эдийн засаг, Нягтлан бодох, Бизнесийн удирдлага, Хуулийн чиглэлээр дөрвөн ч дээд сургууль төгссөн, боловсролтой эмэгтэй бий.

Гурван хүүхдийн том нь Сүндэр хэмээх охин. Н.Онон өөрөө нэрийг нь өгчээ. Харин дараагийн хүү Санчир, бага охин Сондорын нэрийг ээж нь өгсөн гэнэ.

Аа харин дээрх зураг бол жүжигчин Н.Ононтой усны дусал мэт адилхан бяцхан охин бөгөөд түүнийг Амирлан гэдэг юм байна. Алганы хээ нэвтрүүлэгт жүжигчин Н.Онон оролцох үеэр нь төөрөлдсөн аав, охин хоёрыг уулзуулжээ.

Мэдэхгүй хүн бол тэднийг аав, охин хоёр гэж андуурмаар адилхан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *