С.Молор-Эрдэнэ: Чингис хаан бол Монголчуудад зориулсан үлгэр. Тэр үлгэрийг Хятадууд зохиосон.

С.Молор-Эрдэнэ: Чингис хаан бол Монголчуудад зориулсан үлгэр. Тэр үлгэрийг Хятадууд зохиосон. Яг ийм эсгий гэрт Монгол биш, Хятад хүмүүс амьдарч байсан юм шүү дээ…

Бид бол төр мэдэхгүй. Бид хэзээ ч төртэй байж үзээгүй. Юун анхны төрт ёс. Тэр бол шал худлаа. Монголчууд бүр дэлхийн II да йны дараа л төртэй болсон. Тэрнээс өмнө Монголд төр байгаагүй. Яам гэж байгаагүй.

Төр гэдэг чинь Грек, Ромоос гаралтай ойлголт. Тэр үед Боловсрол соёлын яам гэж байсан юм уу? Эрүүл мэнд, зам тээврийн яам байсан уу?.

Зүгээр, морио унаж давхиад нум сум харваад явсныгаа төр байгуулсан гэж ярьж болохгүй. Худлаа түүх зохиож, өөрсдийгөө магтаж пан гөрж болохгүй ээ.

Тэр Чингисийн зураг гээд л яваад байна. Яг хэн царайг нь харсан юм. Мөн юм уу, тэр хүн чинь. Тулгар төрийн 800 жил гээд л яриад байна. Шал худлаа түүх шүү дээ.

800 жилийн өмнө ямар Үндсэн хууль байсан юм, яамны сайдууд нь хэн хэн байсан юм хаана байсан юм, боловсролын сургуулиуд нь хаана байсан юм.

Тэгж ярих юм бол яг одоогийн Монголын газар нутаг дээр монгол хүн байсан ч юм уу, үгүй ч юм уу. Бүгдээрээ л урд чигт байсан хүмүүс байна лээ шүү дээ.

Чингис нь ч тэр, Хубилай нь ч тэр. Энд тэр үеэрээ байвал хөлдөж үхнэ биз дээ. Монгол гэр гэдгийг чинь хүртэл хятадууд хийж өгсөн. Дээр үед ийм гэрт монголчууд биш, хятадууд амьдарч байсан юм байна лээ.

Түүхчид гээд юу ч мэдэхгүй хэдэн нөхөр зүгээр л Монголын түүх гээд дээшээ харж байгаад л зохиогоод бичээд байгаа байхгүй юу. Ямар ч баримт байхгүй. Дан төсөөлөл. Бараг шөнө зүүдэндээ орсныг бичээд байгаа байхгүй юу.

Улаанбаатар хотын 375 жилийн ой гээд л тэмдэглэж байна. Бас худлаа. Хот байгуулагдсан тогтоол шийдвэр гарч байж, дэд бүтэцтэй болж байж хот үүсдэг.

Хэзээ хууль засагтай болсон юм бэ? Минийхээр бол социализмын үед МУИС байгуулагдаж байж л монголчууд сая нэг хуулийн мэргэжилтэнтэй болоо биз дээ.

Бидний энэ зам талбай, сургууль соёл, театр, эмнэлэг, сум, аймгийн төвүүд бий болж байж л Монгол Улс үүссэн. Өнөөдрийн Монгол Улсад тэр Чингис огт хамаагүй гэх гээд байна.

Тэр цэрэг гээд байгаа чинь дан бичиг үсэггүй хэдэн малчин ард л байсан. Цэрэг гэж нэрлэж болохгүй шүү дээ, тэднийг. Тийм байхад юун байлдан дагуулал, төрт ёс.

Чингис ямар боловсрол хаанаас олж авсан юм бэ? Бичиг үсэг ч байхгүй. Бүр юу ч байхгүй. Тэр Чингис чинь ямар сургууль төгссөн юм бэ? Чингис дэлхийн талыг морьтойгоо эзэлсэн л гээд байна.

Замд таарах элсэн цөл, гол ус, уул нурууг яаж давах юм. Замдаа юу идэх юм. Эндээс зун гарч давхиад өвөл болоход хаанаас ямар хувцасаа олж өмсөх юм. Тэгэхээр эд чинь цөм худал. Үнэхээр боломжгүй.

Бид нарт зориулсан үлгэр л байхгүй юу. Зүгээр л үлгэр. Монголын нууц товчоо чинь тийм л домог шүү дээ. Тэр домгийг хэн бичсэн юм, бүү мэд. Аягүй бол хятад хүн бичээ биз. Бид чинь тийм их бичгийн соёлтой ард түмэн биш шүү дээ. хэмээн өөрийн нэг лекц дээ хэлсэн байдаг юм.

Энэ хүнийг Монголын дaйcaн гэж үзэхэд юу ч саад болохгүй. Ямар ч түүхийн баримт нотлогоогүй залуу үедээ шал худал мэдээлэл өгч, буруу үзэл суртал суулгаж байна.

С.Молор-Эрдэнэ гэх хүн бол Монголын Дaйcaн мөн…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *