Дэлхийн 200 хүн тутмын нэг нь Чингис хааны үр удам гэдгийн нотлогоо ил боллоо.

“Discover magazine” 1000 орчим жилийн өмнө амьдарч байсан Чингис хааны хромосом дэлхийн бүх эрчүүдийн 0.5 хувь буюу 16 орчим сая эрчүүдэд байж болзошгүй хэмээн мэдэгдлээ. Гэвч нэгхэн хүний хромосом ийм олон хүнд агуулагдах боломжтой юу гэдэг асуудал эрдэмтдийн сонирхлыг ихээр татаж байгаа юм.

Тус сэтгүүлд мэдээлснээр, нэг ижил хромосом Ази тивээс Каспийн тэнгис хүртэлх 16 том популяцид олдсон бөгөөд өндөр давтамжтай байж.

Энэ бүс нутагт эрчүүдийн найм орчим хувь нь яг ижил хромосомтой байсан бөгөөд ийм тохиолдол дэлхийн хаана ч бүртгэгдээгүй юм байна.

Энэ нь Чингис хаан, түүний үр удам дэлхийн талаас илүү хувийг байлдан дагуулж, суурьшиж байсан учир Чингисийн удмын олон мянган хүн байх бүрэн боломжтой гэж судлаачид үзэж байна.

Монгол хүн дэлхийн хүн…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *