Aмиa aлдcaн харуулын даргын зохиосон шүлгийг та бүгдэд хүргэж байна…

ЭХ ОРНЫ МАНАА

Уулсын оройд үүлс суунагласан торгон эмжээр Улалзтал туяарах тэнгэрийн хаяанд босгосон чулуу Орсон буурын шаваа тас хөлдөх хонгор говийн хаяа Ойлон зугтах ооны хурд цуцах тал руу

Эх орны торгон хил рүү алхаад марш командтай Үе үеийн хилчдийн халаагаа өгсөн манаатай Хөвх цагаан үүлс сэмрэх эх орны торгон хил Хөвөлзтөл салхилах салхи нь хацар илбэнхэн байна

Хөх хуучин алсын бараанд сүүмэлзэх толгод нь түүх хүүрнэн дүнхийж Хөгшид буурлын ам иан 3ольсон сүүн хэлхээ нь энд байна Эх орны торгон хил рүү алхаад марш командтай Үе үеийн хилчдийн халаагаа өгсөн манаатай

Босоо бичээст зургаан гал шиг үсэг нь монгол Босохдоо тулж, туулж өнгөрүүлсэн газар минь хил Ботгон хонгор говийн зэрэглээнд сүүмэлзэх багана Болор мөнгөн хээтэй алтан соёмбо дээдэлсэн хилчид энд байна

Эх орны торгон хил рүү алхаад марш командтай Үе үеийн хилчдийн халаагаа өгсөн манаатай Цомцойн уйлан угтах үрийн дуу тасраагүй Цорын ганцхан хилээ дээдэлсэн гавъяатай

Цycандаа, ясандаа сийлсэн өвгөдийн захиастай Зулын гал таслаагүй ижий цацлын үргэлжлэл нь энд байна Эх орны торгон хил рүү алхаад марш командтай Үе үеийн хилчдийн халаагаа өгсөн манаатай

Хулангийн жигүүрийн салхинд сэмрэх сэтгэл үгүй Хувирч буцах заяа үгүй зорилготой Хулжих нойроо мартан хамгаалах тангарагтай Хувирашгүй сэтгэлтэн нь энд байна

Эх орны торгон хил рүү алхаад марш командтай Үе үеийн хилчдийн халаагаа өгсөн манаатай Нарны алтан шар туяагаар биеэ гоёсон Навчис цэцэгсийн шүүдэр туучсан хацар гоо

Y xлээс аврах ээж бурхан сахиус Y xэлд үдэх хамгийн сүүлийн хүн минь энд байна Эх орны торгон хил рүү алхаад марш командтай Үе үеийн хилчдийн халаагаа өгсөн манаатай

Хилдээ ясаа тавих нутагтай хүн би Y xэлд очсон ч сүнс минь хамгаалж догширно Энд суугаа чинь 3эвсэг агсан омогшино Элгэн хар уулын хормойд хонин үүл болон сууна би

Эх орны торгон хил рүү алхаад марш командтай Үе үеийн хилчдийн халаагаа өгсөн манаатай Аваад өгөх юм байхгүй хүний хэцүү хорвоод Алга нь улайсан харийн хүн чи сонс

Алт шиг залуу нас зо лих зориг чамд байна уу? Асууя тэр зориг хилчдэд байдаг юм чи сонс Эх орны торгон хил рүү алхаад марш командтай Үе үеийн хилчдийн халаагаа өгсөн манаатай

Энд ү хлээс айдаг нүгэлтэн суудаггүй юм Энд сүүн цацлын хадаг намирсан бурхад суудаг юм Энд эвийн очирын тарнийн хэлхээ суудаг юм Энд энэрлийн алтан зул сарнай дэлбээлдэг юм

Эх орны торгон хил рүү алхаад марш командтай Үе үеийн хилчдийн халаагаа өгсөн манаатай Харийн хүн та го лыг минь таса лвал тасал Халуун хар төмрөөр дөнг өлөн ж аньч бид тэснэ

Хатан гоо сүүн замын бурхад минь байна авбал ав Газар шороонд минь шун авал нас чинь дутна тонил Эх орны торгон хил рүү алхаад марш командтай Үе үеийн хилчдийн халаагаа өгсөн манаатай

Аараг намхан толгод зэллэх зэрэглээ нь бүртийх Аавдаа яарсан хөвгүүд минь энд байна Атрын тариан түрүү найгах шиг загийн төгөлд минь Алгаа тоссон гуй лгачдад өгөх юм алга байна энд

Эх орны торгон хил рүү алхаад марш командтай Үе үеийн хилчдийн халаагаа өгсөн манаатай Тоост хонгор говийн толгод бүхэн үнэнтэй Торойн цайрах багана нь хэнийг ч оруулахгүй хуультай

Тойрон эргэлдэх энэ л хорвоогийн элгэн дээр Тангараг өргөсөн эрчүүдийн буухиа тасрахгүй зарлигтай Эх орны торгон хил рүү алхаад марш командтай Үе үеийн хилчдийн халаагаа өгсөн манаатай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *