Сүлжээтэй газар ээжтэйгээ очиж машиндаа цахим хичээлээ хийж, даалгавараа авдаг.

Хичээл нь хэдэн цагт эхэлдэг вэ. Хэр удаан үргэлжилдэг вэ?

-14 цагт хичээл ороод 17 цагт тардаг. Гэхдээ хэдэн хичээл орохоос шалтгаалаад янз бүр. Хааяа сүлжээтэй газраа дахин ирж, даалгавраа аваад буцах буюу өдөрт 2 удаа явах хэрэг гардаг. Багш нь тухайн өдөр хэдэн хичээл орохоос бид хоёр машиндаа хэр удаан суух шалтгаална.

Монгол хэл, математик үргэлжлээд орвол 17 цагт тарна. Багш нь сургалттай байвал орой 18 цагт хичээл нь орно. Оройтвол бид хоёр заримдаа хичээлдээ сууж чадахгүй байх нь бий. Харанхуй болохоос өмнө малаа хаших, саах ажилтай хичээлийн цаг зэрэгцвэл явж амжихгүй байх нь бий.

Мал төллөж байгаа энэ үед ажлынхаа дундуур охинтойгоо байнга 4 км явна гэдэг амаргүй биз?

-Хүүхдээ сургахын тулд гэрийн ажлаа зохицуулаад л явдаг. Заримдаа цагт баригдаад яаруу сандруу л суудаг юм. Хичээлийг нь дуусангуут буцахгүй бол мал хуйгаа хариулах ажилтай.

Үхэр тугал нийлэх бол энүүхэнд. Өвөө эмээ нь 70, 80 гарсан настай хүмүүс тул малын араас хөөцөлдөх хүнгүй. Малд өвс тавих, услалцах зэргээр ээждээ тусална. Охин минь хурдан ажлаа амжуулаад явахгүй бол хичээлээс хоцорлоо гээд их яарна. Хичээлээ таслах, хоцрох вий гэж их санаа зовдог. Ээж хурдлаарай гээд л нулимс нь цийлэгнээд эхэлдэг юм.

Хоёр км замыг хэр хугацаанд туулдаг вэ?

-Энд болон Бугантын төвдөө зам маш хэцүү. Одоо онхол донхлын шавар, ус хатаад замын нөхцөл арай дээрдэж л байна. Хөдөөний хүүхдүүд цахимаар хичээлдээ хамрагдах асар хүнд.

Манайхаас ч зайтай, сүлжээгүй газар амьдардаг хүүхдүүд төв рүү орж, даалгавраа бөөнд нь аваад явдаг юм билээ.

Танхимаар хичээл орох үед та охиноо өдөр бүр төв рүү сургуульд нь зөөдөг байв уу?

-Тэгдэг. Заримдаа гэрт ирчихээд буцаж очиж авна эсвэл төвөөр хөөцөлдөх ажилтай байвал амжуулж яваад охиноо хичээлээс нь аваад нэг мөр ирдэг.

Зам муу, хонхор ихтэй учир цагийн өмнө гараад, гэлдэрсээр сургууль даа хүрнэ дээ. Хөдөөгийн биш юмаа гэхэд тосгон доторх замаа сайжруулаасай гэдгийг орон нутгийн удирдлагуудад хэлдэг дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *