+50 насныхан үгүй болвол Монгол хөгжихөд юу ч саад болохгүй.

Харамсалтай нь энэ бол гашуун үнэн. Өөрсдийгөө ямар байгааг даанч тэд мэддэггүй байх. Яг л нийгэмдээ өстэй юм шиг хандлагатай ах эгч нар хэцүүхэн л байна даа та нар минь.

Ганц дараалал дээр биш шүү. Юм бүхэнд, газар бүрт харьцаанаасаа эхлээд нэг л тийм юм нь салахгүй дагаад л, илэрч гарч ирээд л.

Үеийнхэнтэйгээ байхдаа анзаарахгүй л дээ бүгд адилхан юм чинь. Өөр хүмүүст бол их содон мэдрэгддэг юм аа. Засарна хүмүүжинэ гэдэг ч одоо өнгөрсөн хорвоо биз.

Зүгээр холхон аяар нь л байхаас өөр сонголт залуус бидэнд алга. Би тийм биш, миний ах эгч тийм биш гээд өөр дээрээ тусгаж аваад хэрүүл хийгээд эхлэвэл та яг ийм гэдгийг залуусаар хэлүүлэлтгүй мэднэ.

Массын нийтлэг хандлагыг ярьж байна. Та тийм биш бол танд үнэхээр баярлалаа.

Залуусдаа зандарж, өөрсдөө ямар ч соёлгүй +50 насны ах эгч нартаа хэлэхэд жоохон хүнлэг, соёлтой байна уу!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *