ТАНИЛЦ: 2 тэрбум төгрөгийн үнэ бүхий ус зайлyyлax шуудуу.

Сошиал орчинд дээрх зургийг харж “Унадаг дугуйн зам уу, ус зайлуулах хоолой юу аль эсвэл явган хүний зам уу” гэх зэргээр таамаглал дэвшүүлэн ихэд шүүмжилжээ.

Энэ талаар холбогдох албаны хүнээс тодруулахаар Баянзүрх дүүргийн 27-р хорооны Засаг дарга “Энэ нь Нийслэлийн авто замын хөгжлийн газраас хийж буй ажил. Өнгөрсөн оны долоодугаар сард эхэлсэн. Газар гэсэж, урин дулаан болохоор үргэлжлэх юм” гэв.

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн Я.Өнөртүвшинтэй холбогдон, энэ талаар тодруулага авсан бөгөөд тэрбээр “Энэ бол 10 см гүнтэй, гадаргуун ус зайлуулах шуудуу юм.

Үүнийг хүмүүс явган хүний зам гэж андуурч байна. Барилгын ажлын зургийн дагуу ус зайлуулах шуудууны ажил хийгдсэн. Дөрөвдүгээр сарын сүүлчээр тэр хэсэгт явган хүний замын ажил эхэлнэ. Өнөөдрийн байдлаар суурь нь хийгдээд, асфальтан хучилт хийгдээгүй байгаа.” гэлээ.

Явган хүний зам болон, ус зайлуулах шуудууны бүтээн байгуулалтын төсөвт өртгийг доор дурьдав.

Барилгын ажлын нэр: “Дарь-Эхийн авто замын шинэчлэлт /3,3км/ /БЗД/”-ийн ажил

Гүйцэтгэгч байгууллага: “Зэст хөлөг” ХХК

Гэрээт хугацаа: Гэрээний дугаар НХААГ-19/106, гэрээ байгуулсан огноо 2019/11/11, эхлэх дуусах хугацаа 2019/11/11-2021/06/30

Төсөвт өртөг: 2,199, 188,753 төгрөг (хоёр тэрбум, зуун ерөн есөн сая, зуун наян найман мянга, долоон зуун тавин гурван төгрөг)

Санхүүжилтийн эх үүсвэр: Нийслэлийн Замын Сан

Зураг төсөл зохиогч: “Эйч Ай Би” ХХК

Захиалагч: НЗДТГ

Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэгч байгууллага: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *