Х.Баттулга болон У.Хүрэлсүхийн ялгаа газар тэнгэр шиг зөрүүтэй. Учир нь…

ЧИ ӨГӨХ ҮҮ? ЧИ ЯВАХ УУ?

2019 оны Наадамд түрүүлсэн Э.Оюунболд Хэнтий аймгийн уугуул тул Улсын аварга цол гардуулах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга дэргэдээ зогсох У.Хүрэлсүхэд “Чи өгөх үү?” гээд цол, медалийг нь нутгийн ахаар нь нутгийн дүүд нь гардуулуулсан байдаг.

Гадаад харилцаанд яг ийм явдал нилээн хэд болсон ч У.Хүрэлсүх тэр бүхнийг өөрийн санаачилга, өөрийн гавьяа гэж сурталчилсаар өдийг хүрчээ.

2019 оны 9 дүгээр сард В.В.Путиныг Монголд айлчлах үед хоёр улсын Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр Х.Баттулга ОХУ-аас БНХАУ-руу явах хийн хоолойн асуудлыг түргэтгэх санаачилгыг дэвшүүлж, төсөв, гүйцэтгэх засаглалын эрх мэдэлтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь оронд ОХУ-д айлчлуулвал ажил урагшлахад бодит үр дүнтэй гэж хэлсэн.

Ингэснээр Оросын тал тэр жилийнхээ өвөл У.Хүрэлсүхийг хүлээж авах болсон нь цагаан дээр хараараа бичигдсэн байдаг.

2019 онд Японы шинэ эзэн хаан Нарухито-г өргөмжлөх ёслолд Төрийн тэргүүний хувьд Монгол улсын Ерөнхийлөгчийг урьсан боловч Х.Баттулга В.Путинд хэлсэнтэй адилаар У.Хүрэлсүх Японд айлчлах нь Засгийн газрын хувьд бодит өгөөжтэй гэж үзсэн байдаг.

Хэрэв өөр сүржин, шоучин, хударгагүй, хулхи Ерөнхийлөгч байсан бол хэдэн арван сэтгүүлчийн баг дагуулаад өөрөө айлчлаад сонгуулийн нэмэх оноо авч болох ч улсын эрх ашигт хасах оноо авчрах байсан байх даа.

У.Хүрэлсүх Ерөнхийлөгч байсан бол яах байсан бол???

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *