Хатуу газар унтах нь танд дараах ач тустай. Яг одооноос орон дээр битгий унт!

Хатуу, хавтгай гадаргуу дээр унтах нь нуруунд маш сайнаар нөлөөлдөг бөгөөд нурууны өвдөлтийг ч намдаахад их тустай юм. Зөөлөн орон дээр унтах нь тухтай байж болно.

Гэхдээ таны гудас цаг өнгөрөх тусам доошилж эхэлснээр таны нуруу мурийж, нурууны өвчин үүсгэж болзошгүй. Үнэндээ эмч нар ч хэтэрхий зөөлөн гудас дээр унтахгүй байхыг бүх хүмүүст зөвлөдөг. Мөн шалан дээр унтах нь нурууг мурийхаас сэргийлэх бөгөөд бие маш сайн амардаг

Шалан дээр унтах үед таны биеийн жингээс ирэх даралт гадаргуу дээр жигд тархдаг учраас хүний цусны эргэлт сайжирдаг байна. Хатуу шалан дээр унтах нь цусны эргэлт муу байгаагаас болж мэдээ алдах, бие цочролд орохоос сэргийлнэ.

Жишээлбэл, хэрэв та зөөлөн орон дээр аль нэг тийш мурийж унтаж байвал цусны эргэлт удааширч, цусны бүлэгнэл, судасны бөглөрөл гэх мэт өвчлөл үүсгэдэг.

Зөөлөн газар унтаж сурсан хүн орноосоо босоход төвөгтэй байдаг. Харин хатуу газар унтдаг хүн зөөлөн матрас, орон дээр унтдаг хүмүүсээс чанартай нойр авдаг тул шууд босож чаддаг нь гайхалтай.

Хэрэв та зөв байрлалд унтаж сурах юм бол маш цэх нуруутай болох болно. Шалан дээр унтаж байгаа хүн элдэв мурий байрлалд ордоггүй учраас нуруу тань цэх болоход тусална.

Барууны орнуудыг бодвол Япончуудын хувьд газар унтахыг илүү үздэг учир унтлагын өрөөнд нь ихэнхдээ нүсэр том ор байдаггүй. Үүгээрээ ч тэд зай хэмнэхээс гадна эрүүл мэндээ ч хамгаалж чаддаг юм байна.

Газар унтаж хэвшээрэй гэж танд зөвлөе…

.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *