Хаврын xopыг биеэсээ хэрхэн гадагшлуулах вэ? Зөвхөн дээд зэрэглэлийн хүмүүс энэ аргыг хэрэглэдэг.

Хаврын улирал хаяанд ирлээ. Хүйтэн цаг агаар байгаль дэлхий төдийгүй хүний бид хүнд нөлөөлдөг бөгөөд өвөл хүн илүү өөх тос, илчлэг, элсэн чихэр, давс ихтэй хоол идэх хандлагатай болдог учраас хүний биед төрөл бүрийн илүүдэл бодис цуглардаг билээ.

Тэдгээр бодисууд нь аажимдаа хүний биеийг ихээр хордуулж нөхөн төлжих чадварыг удаашрлуулдаг юм. Хавар нь өөрөө байгаль дэлхийг нөхөн төлжүүлдэг улирал учир хүн та ч бас өөрийн биед хуримтлагдсан хорт бодисуудыг зайлуулах хэрэгтэй юм.

Хаврын хорыг биенээсээ хэрхэн гадагшлуулах вэ?

Ванны давс: Гоо сайханчдын үзэж байгаагаар давстай усанд хэвтэх нь бие махбодийг хорт бодисоос цэвэрлэх хамгийн үр дүнтэй арга гэнэ шүү. Дулааны боловсруулалтанд ашигладаг давсны хольцыг эмийн сан болоод дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.

Ванны давс нь мөн хуримтлагдсан “хог”-ыг арьснаас зайлуулж, усанд агуулагдах натри, кальци, магни, бром, иод болон бусад микро элементүүдийнг идвэхижүүлэн биед нэмэлт тэжээл өгдөг аж.

Халуун усны нөлөөн дор арьсыг ууршуулж, нүхжилт нь тулж, ийм давсанд агуулагдах идэвхитэй бодисууд нь хорт бодисыг зайлуулахад тусалдаг.

Шингэн зүйл ихээр уух: Биеийн хоргүйжүүлэх үйл явц нь тодорхой хэмжээгээр угаалгатай төстэй гэдгийг санаарай. Тиймээс хүсээгүй бүх хуримтлагдсан бодисыг үр дүнтэй “зайлж” гаргахын тулд хангалттай хэмжээний шингэн уух хэрэгтэй.

Үгүй бол хүссэн үр дүндээ хүрэхгүй шүү. Зарим хоол тэжээлийн мэргэжилтнүүд 2-2,5 литр шингэн уух хэрэгтэй гэж хэлдэгч энэ нь буруу ойлголт гэнэ. Зөв хэмжээ нь тухайн хүний ​​нөхцөл байдалд шаардагдах усны хэмжээ байх болно.

Өөрөөр хэлбэл та өдөрт тодорхой хэмжээгээр биш зөвхөн чадах чинээгээрээ ус уухад хангалттай. Мэдээж хэрэг ганцхан уснаас гадна гадна биеийг цэвэрлэж чадах цэвэр жүүс, ногоон цай, ургамлын гаралтай шүүс зэргийг ууж болно шүү.

Хоолны дэглэм: Бие махбодийг хорт бодисоос цэвэрлэхийг хүсч байвал та зохих хоолны дэглэм барих шаардлага гарна. Та хэсэг хугацаанд шарсан болон махан хоол, чихэр их хэмжээгээр агуулсан хүнснээс татгалзах хэрэгтэй ба эслэгээр баялаг хоол хүнс идэх хэрэгтэй бөгөөд ингэснээр хоол боловсруулах үйл явцад сайнаар нөлөөлнө.

“Цэвэрлэгч” хоолны дэглэмд овъёос, бүхэл үрийн талх, бууцай, яншуй, брокколи, манжин илүүдэл сахар агуулаагүй зарим жимсийг заавал оруулах ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *