Тун удахгүй өдөрт мянган тохиолдол бүртгэгдэж, нэг өдрийн нac бapaлт 30 давна. Та бэлэн үү?

ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.УУГАНБАЯР: Өчигдөр нийт 575 хүнээс халдвар илэрч, 185 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Харамсалтай нь маш хүнд оноштой байсан 4 хүн нac бapcaн. Ингэснээр “КОВИД-19” халдварын улмаас нac бapcaн нийт хүний тоо 17 боллоо.

Сүүлийн 24 цагт илэрсэн 575 тохиолдлын 456 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 10093 болсон. Харин 113 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1700 боллоо.

Аймгуудаас Өвөрхангай, Төв аймагт сүүлийн 24 цагт хамгийн олон буюу тус бүр 30 тохиолдол бүртгэгдсэн. Мөн Дорнод аймагт халдварын хоёр тохиолдол бүртгэгдэж, халдвартай аймгуудын тоо 18 болж нэмэгдлээ.

Энэ байдлаараа хатуу хол хорио тогтоож яаралтай халдварын голомтыг барьж авахгүй бол өдөрт мянга мянган тохиолдол бүртгэгдэх нь баталгаатай болоод байна.

Мэдээж өвчлөл нэмэгдэх хэрээр эмч нарын ачаалал ихсэж нac бapaлт асар хурдацтай нэмэгдэх болно.

Иймд иргэд та бүхэн дор бүрнээ хичээж вакцинжуулалт даа идэвхтэй хамрагдаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *