Цусан дахь холестерины хэмжээг ид шид мэт буулгадаг гайхамшигт 7 бүтээгдэхүүн.

Буурцагт ургамал: Вандуй, сэвэг зарам, шош зэрэг нь бүгд уураг, эслэг, эрдэс бодисоор баялаг. Өдөрт 100 грамм буурцагт ургамал тогтмол хэрэглэх нь холестерины хэмжээ ойролцоогоор 6%-иар бууруулдаг байна.

Буурцаг нь махыг ч орлож чаддаг тул хоол хүнсэн дэх холестерины эх үүсвэрийг мөн багасна. Гаж нөлөө гэвэл хэт ихээр хэрэглэвэл огцом жин хасах магадлалтай шүү.

Самар: Нэг талаар самар нь “ОМЕГА-3” тосны хүчил, кали, магни агуулдаг учраас зүрхний эрүүл мэндийг сайжруулахад тусалдаг. Нөгөөтэйгүүр, тэдгээр нь хүний биед цусны даралтыг зохицуулахад тусалдаг амин хүчил болох L-аргининаар баялаг билээ.

Гуравт самранд агуулагдах фитостерол нь гэдсэн дэх холестерины шингээлтийг саатуулдаг. Өдөрт 30 гр, өөрөөр хэлбэл 6-7 ширхэг самар идсэнээр дээрх бодисуудыг хангалттай авч чадах билээ.

Авакадо: Тослог ихтэй ч энэхүү жимс нь жин хасахад маш ихээр тусалдаг. Авокадо нь ханаагүй өөх тос, эслэг ихээр агуулагддаг бөгөөд энэ нь холестериныг бууруулахад тусалдаг.

Тослог загас: Яргай загас, май загасны найрлага дахь ижил “ОМЕГА-3” тосны хүчил нь зүрхний эрүүл мэндийг бэхжүүлж, “сайн” холестериныг нэмэгдүүлж, “муу” холестериныг бууруулж, улмаар үрэвсэл, цус xapвалт үүсэх эрсдлийг бууруулдаг билээ.

Загасыг зөв бэлтгэх нь чухал юм. Ингэхдээ шарах шүүгээнд эсвэл эсвэл уураар жигнэж болгоно. Шарсан загас нь ашигтай бүтээгдэхүүнээс илүү ашиггүй бүтээгдэхүүн болдог байна.


Хар шоколад, какао: Шоколад нь сүү холиогүй гашуун, харин цэвэр какао нь сахаргүй, өөх тос багатай сүү хольсон байх ёстой. Эдгээрийг бага хэмжээгээр, тогтмол хэрэглэвэл “муу” холестерины түвшинг үр дүнтэй бууруулна.


Бүхэл үр: Ялангуяа овъёос, арвай зэрэг бүхэл үрийг тогтмол хэрэглэснээр зүрх судасны өвчлөлийг 20%-иар бууруулдаг. Бүх үр тариа нь бета-глюканд уусдаг эслэг, амин дэм, эрдэс бодис, фитонутриентийг агуулдаг учраас зүрх судасны эрүүл мэндийг дэмжиж, “муу” холестеролыг зайлуулдаг.

Жимс, жимсгэнэ: Эдгээр нь уусдаг эслэгээр баялаг тул муу холестериныг бууруулахад хамгийн үр дүнтэй байдаг. Тодруулбал, алим, цитрус, усан үзэм, гүзээлзгэнэ зэрэгт агуулагддаг пектин хүний биед үгээр хэлэхийн аргагүй тустай. Үүнээс гадна жимс, жимсгэнэ нь антиоксидант, зүрх судасны болон бусад архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх био идэвхит нэгдлээр баялаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *