УИХ-ын гишүүн П.Анужин: Та нар ард түмнээ элэглэж байна.

УИХ-ын гишүүн П.Анужин: Улс нь энэ залуугийн ар гэрт өртэй. Насаар нь нөхөн олговор өгөөд явсан ч яахав дээ. Таван жилийн нөхөн олговор гэдэг нь хэдэн төгрөг вэ?. Холбогдох улс гэдэгт яг хэн хэн орж байна вэ?

ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг:

Хууль эрх зүйн хүрээнд мөнгөн дүнг одоо шууд хэлж чадахгүй нь. Энэ бол ахлагчийн албан тушаалаар тооцсон мөнгөн дүн байгаа. Хүний амь насыг мөнгөөр хэмжээгүй гэдгийг ойлгоорой. Хүний амь нас бол Монгол Улсын үнэт зүйл.

Тухайн удирдах албан тушаалтанд томилогдож байгаа хүн ур чадварыг харгалзан тавьдаг сэтгэл зүйн судалгааг бид явуулдаг ч сүүлийн 3 жилийн хугацаанд эрүүл мэндийн судалгааг авч үзвэл цэрэгт татагдан ирж байгаа цэргийн алба хаагчийн сэтгэл зүйн өөрчлөлт 1,5 хувиар нэмэгдэж байна.

Манай нийгмийн асуудал болоод байна.

УИХ-ын гишүүн П.Анужин:

Ахлагчийн цалинг мэдэхгүй, таван жилийн нөхөн олговрын мөнгөн дүнгээ ч мэдэхгүй байж ийм юм ярьж болохгүй. Та нар ард түмнээ элэглэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *