Вакцинд хамрагдсан иргэнийг гэрээр нь 7 хоног тусгаарлах шийдвэр гарлаа.

УОК-ын шуурхай штабын дарга Ц.ГАНЗОРИГ мэдэгдэл хийлээ үүнд, Гэрээр ажиглах хугацааг дараах байдлаар тогтоохоор болжээ. Гадаадаас ирж буй иргэн вакцины эхний тунг тариулснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, халдвар авч эмчлүүлж эдгэсэн хүнийг гэрийн ажиглалтад долоо хоног тусгаарлана.

Өөрөөр хэлбэл, гадаадаас татан авч буй иргэнийг тусгаарлах байранд тусгаарлахгүй, гэрийн ажиглалт руу шилжүүлнэ. Мөн “КОВИД-19” халдварт өртөж эдгэсэн хүн гэрээр долоо хоног тусгаарлагдана.

Тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэсэн ажилтан албан хаагчийг гэрийн ажиглалтад дөрөв хоног байлгана. Ингэхдээ тухайн байранд “КОВИД-19” халдвар болон сэжигтэй тохиолдол илрээгүй тохиолдолд албан хаагчид гэрээр дөрөв хоног ажиглалтад байх юм.

Гадаадаас ажиллах хүчнээр орж ирсэн иргэдийн шинжилгээний зардлыг ажиллах хүч татан авч буй албан байгууллага бүрэн хариуцна. Тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлнэ. Хэрэв ажиглалтын байранд тусгаарлагдаж буй иргэнээс “КОВИД-19” халдварын шинж тэмдэг илэрвэл хугацаа харгалзахгүй PCR шинжилгээ авах зохицуулалт хийхээр боллоо.

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хөл хорио тогтоохгүй бөгөөд дөрөвдүгээр сарын 3-18 хүртэл “улбар шар” түвшинд шилжээд буй. Энэ хугацаанд вакцинжуулалтыг эрчимжүүлж, голомт дагасан өргөтгөсөн тандалт судалгааг явуулах, гудамж талбай, албан байгууллагуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийж буйг Шуурхай штабаас мэдээллэсэн.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 69 цэгт 35 мянган иргэнийг вакцинжуулахаар төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *