ААН-ээс мөнгө авч хөл хорио тогтоохгүй байна гэв үү? Тэгвэл анхаар…

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн өнгөрсөн сарын 13-нд нэг өдөрт бүртгэх халдварын тоо 400-д хүрвэл хөл хорио тогтоохоос өөр замгүй гэж мэдэж байсан. Үүнээс хойш нийслэлд дахин хөл хорио тогтоох нь зөв, буруу гэсэн маргаан удаан өрнөсөн.

ЭМЯ, УОК халдварын нууц үеийг дуустал буюу 14 хоногоор хөл хорио тогтоох санал гаргасан ч Засгийн газар дэмжсэнгүй. Эхнээсээ л хөл хориог эсэргүүцсэн Сангийн сайд Б.Жавхлан “ялав”.

Халдвар өдөрт 600-гаар нэмэгдэх тархвар судлаачдын таамаглал биелэж байна. Өнөөдөр 831 тохиолдол илэрлээ. Энэ хэвээр үргэлжилбэл хөл хориог дахин судлахаас өөр арга байхгүй.

Сангийн сайд Монгол Улсын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэдэг нийслэлд дахин хөл хорио тогтоон, арай гэж сэхэж буй эдийн засгаа сөхрүүлчхээд “Бид ковидтой амжилттай тэмцлээ гэж дүгнэж болохгүй” гэсэн билээ.

Ямартаа ч Засгийн газар эдийн засгийн тогтвортой байдлыг үргэлжлүүлэн хадгалах, сэргээхийн тулд шийдэмгий алхам хийсэн. Энэ нь маш зөв алхам. ЭМЯ, УОК-ын саналыг эсэргүүцэн, өдөрт 600-800-гаар илэрч буй халдварын эрсдэлийг сөрөн, бизнесийн үйл ажиллагааг нэг өдөр ч атугай үргэлжлүүлэх шийдвэр гаргаж байна.

Иргэд ухамсартай байж халдвар хамгааллийн дэглэмээ барьж вакциндаа идэвхтэй хамрагдаарай.

ААН-ээс мөнгө авч хөл хорио тогтоохгүй байна гэж цахим орчинд шууиад буй илтэд xopтой хуурамч мэдээлэлд итгэхгүй байхыг нийт иргэдээсээ хүсэж байна!!!

Залуу Ерөнхий сайд маш сайн ажиллаж байгаа гэдэгт Монголын ард түмэн дуу нэгтэй нэгдэж байгаа биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *