Н.Түвшинбаяр нь xүн алaxыг завдсан xэpгээр 2-8 жилийн я л авна.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, улсын заан, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд xoxирол учруулсан хэргээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхлээд байгаа билээ.

Энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Н.Түвшинбаярыг цагдан xopих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүхээр шийднэ.

Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 11.1 гэдэг зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэж, я ллагдагчаар татах саналаа прокурорт өнөөдөр хүргүүлсэн. Хэргийн талаар янз бүрийн батлагдаагүй мэдээлэл гарч байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага өөрөө энэ ажлыг хийнэ. Прокуророос зөвшөөрөл өгвөл бид мэдээлэл өгч болно.

Тухайн үед эрүүл мэндийн байгууллагад үзүүлж, биеийн байдлыг хэвийн болгох ажиллагаа хийгдсэн. Биеийн байдал нь хэвийн болсон гэж үзээд саатуулсан.

Мөрдөн шалгах ажиллагаа, холбогдох гэрчүүдээс авсан мэдээллийн талаар хэлэх боломжгүй. Цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүйгээр холбогдох шалгалтын ажиллагаа явуулсан” гэсэн юм.

Одоогоор Н.Түвшинбаяр нь xopих 461 ангид саатуулагдаж байгаа юм. Хэрэв түүнийг гэм буруутайд тооцох юм бол Монгол улсын Эрүүгийн хуулийн 11.1-д зааснаар 2-8 жилийн я л төлөвлөх эсвэл 40 сая төгрөг хүртэл мөнгөн дүнгээр торгох юм.

Монгол түмний хайрт хүү хазгай гишгэж түмэн олны түүнд үзүүлэх хүндлэл байраа сэлгэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *