Монгол залуусын хүний тархийг компьютерт холбох туршилт амжилттай боллоо.

АНУ-ын технологийн салбарын тэрбумтан Элон Маск тархины бичил чип бүтээн, түүнийгээ гахай, сармагчинд амжилттай туршин технологийн дэвшилд хүрсэн. Хэдхэн сарын дараа Род арлын Броун их сургуулийн эрдэмтэд дэлхийн түүхэнд анх удаа хүний тархийг утасгүйгээр компьютерт амжилттай холбосон байна.

Сүүлийн үед технологийн салбарт тархи, компьютерийг холбох чиглэл олны анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа бөгөөд олон ч эрдэмтэн энэ талаар туршилт, судалгаа шаргуу хийж байгаа билээ.

Харин Броун их сургуулийн эрдэмтэд судалгааныхаа ажлыг шинэ түвшинд гаргасан бөгөөд, 35, 65 настай хоёр эрийг оролцуулан бүтээсэн “BrainGate” технологийнхоо клиник туршилтыг хийсэн байна.

Туршилтад оролцсон эрчүүдийн тархийг компьютерт холбон курсор хөдөлгөн програм идэвхжүүлэх, юм бичих зэрэг үйлдэл хийлгэж үзсэн аж.

Био технологийн олон улсын эрдэм шинжилгээний “IEEE Transactions on Biomedical Engineering” сэтгүүлд нийтлэгдсэн туршилтын тайлангаас үзвэл тархийг компьютерт холбож буй технологи бол 40 грамм орчим жинтэй жижиг хүлээн авагч бөгөөд түүнийг тархинд тусгайлан байрлуулсан төхөөрөмжид залган алсын зайнаас компьютерт холбогдоход ашиглах гэнэ.

Туршилтад оролцсон хоёр эр тархиа компьютерт холбосныхоо дараа гараар бичиж буй хурдтай ижил хурдаар үг, өгүүлбэр зэргийг бичиж чадсан байна. Мөн мэргэжилтнүүдийн дүгнэснээр дээрх төхөөрөмжийг ашиглан тархиа компьютерт 24 хүртэл цаг холбоход ямар нэг сөрөг үр дагаваргүй аж.

Монгол залуус мөн ижлээр бодлоор удирддаг дрон зохион бүтээсэн бөгөөд уг төсөлд ч мөн хувь нэмэр ихээр орсон юм. Хүний тархийг компьютерт холбож амжилттай туршсан анхны туршилт нь Монгол залуусынх ба одоо энэхүү нээлт нь дэлхийн өнцөг булан бүрт шинээр өргөжин тэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *