ДЭМБ: Хятад вакциныг аюулгүй ба маш үр дүнтэй гэсэн дүгнэлтэд хүрч зөвшөөрөл олголоо.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) вакцины хянан шалгах мэргэжилтнүүд БНХАУ-ын Sinovac болон Sinopharm (Verocell) гэх хоёр вакцин нь клиник туршилтын үр дүнд “КОВИД-19” вирусын эсрэг аюулгүй бөгөөд маш үр дүнтэй нөлөө үзүүлсэн гэдгийг мэдэгдлээ.

Уг хоёр вакцины зөвшөөрлийг 4-р сард яаралтай олгох ба одоогоор ахин хэд хэдэн судлагааны мэдээллийг нэгтгэж байгаа юм байна.

НҮБ-ийн дэргэдэх Дархлаажуулалтын Стратегийн Зөвлөхүүдийн бүлэг нь Синовак болон Синофарм вакцинууд нь ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүст хэрхэн нөлөөлөх талаарх мэдээллийг цуглуулж байгаа юм байна.

ДЭМБ хэлэхдээ уг хоёр вакциныг аюулгүй мөн үр дүнтэй гэсэн бөгөөд энэ сардаа бүрэн зөвшөөрлийг олгоно гэдгийг хэллээ.

Одоогоор БНХАУ дээрх Синовак болон Синофарм вакциныг дэлхийн 70 гаруй улс оронд экспортолж байгаа бөгөөд үүний дотор АНУ, Их Британи, Арабын нэгдсэн Эмират, Монгол, Унгар, Серби гэх мэт улсууд багтаж байгаа юм.

Эх сурвалж: World Health Organization (ДЭМБ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *