Миний хүү одоо 8-н настай, хүүгийн минь нэг ч шүд цоороогүй, цоолоогүй, цоорох ч үгүй

Уул нь маш амархан шүү дээ, нууц мууц ер байхгүй, өөрийн туршлагаас хуваалцъя.

Бүүр багаас нь цахиур цухуйхад нь л ээж аав нь юм идсэний дараа болгон шүдийг нь угааж өгөх хэрэгтэй (залхуурч огт болохгүй). Энэ их хэцүү санагддаг юм шиг байгаа юм, үгүй шүү дээ…

Энэ ээж аавын угаалтыг дор хаяж 6 нас хүртэл нь заншил болгох хэрэгтэй, хүүхдээр өөрөөр нь угаалгах хэрэггүй. энэ нэг тэнэг: хүүхдээр өөрөөр нь угаалгах хэрэгтэй гэж эмч зөвлөж байвал тэр эмчээс зайгаа барьж болно.

Цэцэрлэгт явж эхлэх учраас өдрийн угаалтанд найдалтгүй! Иймээс хүүхэд тань хэзээ албанд явж эхлэнэ тэр үеэс нь эхлээд зөвхөн оройн угаалтыг (хоол идсэний дараахан дахин юм идүүлэхгүй гэсэн үед нь л) заавал өөрийн биеэр угааж өгч хэвших. Энэ маш чухал, оройн шүд угаалт (хүүхэд биш та угаана! үүнийг бүү март! мартвал цоорно! дахин хэлье ТА УГААНА!!! хамгийн чухал нь!)

Амттанг болон бүх төрлийн ундааг (гэхдээ өөрөө бэлтгэсэн байгалийн гаралтай шүүс яадаг ч үгүй юм байна лээ) багаас нь огт хэрэглүүлэхгүй сургачих! Миний хүү одоо болтол гаазтай болон өтгөрүүлсэн шүүсэнд маш дургүй! Чихэр шоколадыг огт тоодоггүй, тоглоомон дунд нь хааяа 2012 оны Merci явж байдгийн.

Үнэхээр амттанг хориглож дийлэхгүй бол нэг дор идүүлээд заавал шүдийг нь угааж өгч бай! (тэгэхээр айлд, найранд, хөдөө гадаа яахуу гэдэг асуудал гарч ирнэ. Энэ үед нь усаар л сайн зайлуулчих -гэхдээ түр зуурын л арга)

За эмээ өвөө нарын эрхлүүлэлтийг (юу хүссэнийг идүүлнэ, шүдийг нь өөрснөө угааж өггнө гэдэг бол тэдний хувьд сүржин илүүдээ гарсан хэнээрхэл юм билээ) бол яаж ч чадаагүй шүү. Тэд зөвхөн өөрийнхөөрөө. Яах аргагүй хайрлаад байгаа болохоор яалтай билээ (гэхдээ дээрхи зөвлөмжүүдийг дагаад байхад бол хагас бүтэн сайны эмээ өвөөгийн “хайр”-ын эрсдэлийг сүүн шүд бол даадгийн байна лээ)

Шүдний утсыг оройн угаалттай заавал хийж хэвших (ядаргаатай бас сүүн шүд чинь, 60-70% нь завсараараа цоорч дургүй хүргээд байдаг байхгүй юу, хүүхэд ч айхтар зовно, муу эмч бид ч хөлсөө гоожуулна… ямар чанар гарах вэ дээ хүмүүсээ!?)

За аль болох л тараг сүүг хэрэглүүлээ! 1 л ундаа 1 л тараг сүү ойролцоо үнэтэй шүү дээ (би үүнийг 16 жил орилж давтаж байна. яалтай ч билээ)

Хамгийн чухал амархан зөвлөгөөг нь сүүлд нь хэлье,маш амархан: 6н сар тутам шүдний эмчид очиж цэвэрлүүлж фтор түрхүүлээд байгаарай (энэ үйлчилгээ нь ямар ч ашиггүй байдаг тул таныг худлаа холгох гэж байна гэж хар буруу санах хэрэггүй шүү!!!)

За тэгээд хүн хэлээд л байхад хүүхдийн шүдийг үхтэл нь цоолж ирчээд л эмчилж байхад нь худлаа матрын нулимс унагаж “эхийн хайр”-г тунхаглаад байдаг шүү та нар. Тэгсэнээ аймаар улс эх орон хөгжил авилгал соёл гэгээрэл эрүүл мэнд сайхан сэтгэл озоны давхарга гэгээрлийн тухай нийтлээд байваа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *