Ерөнхий сайдын шинэ мэдэгдэл олон түмнийг гайхшрууллаа.

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ GPS нэвтрүүлж түргэн тусламж, цагдаагийн ажлыг хөнгөвчлөх хэрэгтэй. Айл, өрхүүдийг GPS-ийн кодтой болгомоор байна гэлээ.

Тэрээр өнөөдөр Нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцаж байгаа бөгөөд “Бүх машинуудын бүртгэлийг цахимжуулах хэрэгтэй.

Төрийн алба хаагчид бүгд машинаар ирж байгааг зохицуулж автобусаар татан авалт хийдэг байх хэрэгтэй” хэмээлээ.

Нийтийн тээврийн парк шинэчлэлт, түгжрэлийг бууруулах тухай 30 хоногийн дотор шийдэл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар оруулахыг Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон билээ.

GPS хаяг бүрт нэвтрүүлсэнээр түргэн тусламж, цагдаа, онцгой гэх яаралтай түргэн туслам хэрэгтэй газарт маш богино хугацаанд түргэн шуурхай хүрч чадах юм.

Одоо бол очих айлын хаягаа хайж явсаар яаралтай тусламж тухайн иргэн, газар нутагт хүрэх гэж маш их хугацаа алдаж байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *