Миний нөхөр рүү битгий дайраач, та бүхэн намайг уучлаарай…

Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо: Сүүлийн 2-3 жил миний аав ү xэл амьдралтай тэмцэн хэдэн ч удаа түргэн тусламжаар сэхээн амьдруулахад оров доо (10-аад удаа)

Аав маань зүрхний маш хүнд өвчтэй, амьсгалын дутагдалд байнга ордог гэртээ ч хүчилтөрөгчийн аппараттай 100% хүний асаргаанд байдаг юмаа.

Миний эргэн тойрныхон бүгд мэднэ дээ (хамт олон, найзууд, ах дүүс) Хэнд ч хэлээд ирдэггүй энэ АЙМШИГТ өвчнөөр аав ээж минь өвдөж ү хэл амьдралтай цаг минут тутам тэмцэж байна.

Би аавыгаа ачит эмчийн гарт хүлээлгэн өгөх зайлшгүй шаардлагын улмаас эмнэлэгт хүргэж өгөөд халдвар хамгааллын дүрэм журмын дагуу голомт гарсан аавынхаа гэрт тусгаарлагдаад байгаа.

Энэ асуудал олон нийтэд буруу зөрүү ойлголт өгч, дургүйцлийг төрүүлэх хэмжээний том асуудал болно гэж бодолгүй яарч тэвдэн явсандаа “ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ” хэмээлээ.

Ингээд тэрбээр нийт Монголчуудаас уучлал гуйлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *