УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Зоригийн хэргийн захиалагч нь Ц.Нямдорж байж магадгүй.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын 660 хоногийн бичлэгийг гүйцэтгэх ажиллагааны явцад хийсэн бөгөөд устгасан хэсгийг дахин сэргээж, боломжит хэсгийг нь нийтэл ил болгосон.

Өөрөөр хэлбэл 27.05 минутын бичлэгт 2015 оны есдүгээр сарын 1-6-ны хооронд болсон үйл явдлыг зарим хэсэгт хурдлуулан багтаасан бичлэг байсан билээ.

Төв аймаг дахь ШШГЕГ-ын харьяа xopих ангийн зооринд тэднийг xopьсон байсан ба зоорийг 2000 оноос хойш ашиглахаа больсон бөгөөд энэ хэргийг хүлээлгэхийн тулд ийн тусгайлан бэлтгэсэн гэдгийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэлж байсан юм.

Өнөөдөр нэгэн шинэ мэдээлэл нийтэд ил болсон нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн албан ёсны твиттэр хуудсан дээрээ “Би захиалагчийг л яриад байна л даа. Ц.Нямдоржтой холбоотой сэжүүр байгаа юм билээ шд тэр дотор нь…” хэмээн жиргэсэн байна.

Хууль зүйн сайд асан, одоо ЗГХЭГД Ц.Нямдорж нь Зоригийн хэргийн хамсаатан байж болзошгүй гэдгийн энэхүү жиргээ батлаж байна уу?. Үнэхээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хүчийг үзүүлэн хийгээгүй хэргийнх нь төлөө бүхэл бүтэн амьдралыг нь сүйрүүлж байгаа юм биш биз.

Иргэн танд асуултын хариуг үлдээе…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *