Д.Цэрэнтогтох: Улсын начин биш надаас өөр хүн, дуучин Чулуунчимэгийн нөхөр биш байсан бол хэн ч тийм бичлэг xийхгүй.

Ганц бие амьдралаар амьдарч байсан Э.Чулуунчимэг саяхан Улсын начин Цэрэнтогтохтой дотно xарилцаа эхлүүлснийг батлах зургаа нийтлэж харилцаагаа ил болгож байсан нь саяхан билээ. Түүнийг Б.Болдоос салан бөх хүнтэй дотно харилцаатай болсон талааp хэсэг шуугиж эхлэсэн.

Олны нүдэнд ил гараагүй бөх найз залуу Улсын начин Цэрэнтогтох байсан ба тэднийг салгасан гэх мэдээлэл гараад байгаа юм.

Тэд өөрсдөө бид салаагүй гэж мэдэгдлээ. Тэд нэг гэрт амьдарч байгаа бөгөөд Улсын начин Цэрэнтогтох: Сүүлийн үед биднийг салсан гэх мэдээлэл цацагдах боллоо, салаагүй шүү хэмээн нэгэн ярилцлагад онцолж хэллээ.

Тэрбээр, Чукагийн талаар юм бичихээр хүмүүс шавчихдаг юм шиг байгаа юм. Бид хоёрыг үзэн яддаг зуун хүн байлаа гэхэд дэмжиж хайрладаг мянга мянган хүн бий. Хань минь их тайван ямар ч зүйлд хүлээцтэй ханддаг. Үлгэрлэх сайн чанар ханьд маш их бий. Бид хоёул тайван юманд хүлээцтэй тул маргалдах үл ойлголцох зүйл харьцангуй бага гардаг.

Бид нэг нэгэндээ маш их хайртай. Нэг гэртээ орсон тул нэгнээ өмөөрнө. Нэг газар үйлчлүүлж байтал зөөгч нь тооцоогоо хийгээрэй гэсэн. Би тооцоогоо хийх гэтэл түрүүвчээ машиндаа орхисон байлаа. Тэгээд зөөгчид удахгүй машинаас авч ирээд тооцоогоо хийе, жаахан яриад суучихъя гэсэн. Тийм зүйл хаа ч байдаг шүү дээ.

Тэгсэн чинь нөгөө зөөгч тооцоогоо хийж чадахгүй байж энэ тэр гээд тийм л зүйл болсон.

Намайг aлнa, гараад ир үзье гэхээр нь миний ууp хүрсэн. Хэний ч уур хүрнэ шүүдээ. Тэгээд тэр үед дэргэдээс нууцаар бичлэг хийсэн байсан. Надаас өөр хүн, улсын начин биш, дуучин Чулуунчимэгийн нөхөр биш байсан бол хэн ч тэгж бичлэг хийж бөөн дуулиан болгохүй шүү дээ.

Намайг биш ханийг минь харлуулах гэж л тийм бичлэг хийсэн.

Бид хоёр бусдын адил амьдарч болохгүй юм уу? Бид бусадтай л адил хүн шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *