Элон Маск шинэ технологи ашиглан Улаанбаатар хотод метро барихаа зарлалаа.

Элон Маск нь Өмнөд Африкаас гаралтай АНУ, Канадын иргэн бизнесмэн, хөрөнгө оруулагч, инженер, зохион бүтээгч юм. Тэрээр SpaceX-ын CEO болон CTO, мөн Тесла Моторсын CEO болон бүтээгдэхүүн загварчлалын захирал юм.

SpaceX, PayPal, Tesla Motors болон Zip2 компанийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч юм. Мөн Элон Hyperloop хэмээх өндөр хурдны тээврийн систем болох дараагийн үеийн загварыг боловсруулсан онцгой нэгэн билээ. Тэрээр 2021 оны нэгдүгээр сард Жэфф Безосыг гүйцэж дэлхийн хамгийн баян хүнээр нэрлэгдсэн билээ.

Элон Маск нь маш олон жил ажилсан нэг төслөө зарласан бөгөөд энэ нь ямар ч хотын доогуур туннел тавих боломжтой болсон гэдгээ зарласан билээ. Ийнхүү маш олон хотуудтай гэрээ хэлцэл байгуулж судалж үзсэний эцэст Улаанбаатар хотыг сонгосноо өөрийн албан ёсны твиттер хуудсан дээрээ зарлалаа.

Энэхүү туннел нь туршилтын журмаар үнэ төлбөргүй тавигдах юм. Мөн эерэг үр дагварын тухайд дурьдаад ч хэрэггүй биз ээ. Улаанбаатар хотын түгжрэл арилна, түгжрэл үгүй бол машины утаа униар байхгүй болно, дэлхийн хамгийн баян хүнтэй хамтарч ажиллаж буй гэдгээр Монголын нэр дэлхийн өнцөг булан бүрт хүрнэ, Элон Маскийн барьсан туннелийг үзэх гэж маш олон зуулчид ирэх нь тодорхой.

Ингээд Монгол түмний хүсээд байдаг метро өөрөө бидэнд хүрээд ирлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *