Мутацид орсон “КОВИД-19”-ийн эсрэг Синофарм вакцин илүү сайн хамгаалах магадлалтай.

“КОВИД-19”-ийн мутацид орсон хувилбаруудын эсрэг идэвхгүйжүүлсэн вирус ашигласан вакцин хамгийн сайн хамгаалах магадлалтай гэж эрдэмтэд үзжээ.

Тухайлбал БНХАУ-ын Засгийн газрын Синофарм үйлдвэрийн “Vero Cell” вакцин нь идэвхгүй болгосон буюу үхсэн вирусийг ашигладаг ба олон янзын хувилбарын эсрэг сайн үр дүнтэй байгаа юм.

Ирланд улсын Дублин хотын Тринити Коллежийн Биохими дархлаа судлалын сургуулийн биохимийн профессор Люк О’Нил “Идэвхгүй болгосон вируснээс гаргаж авдаг вакцин нь тухайн вирусийг бүхэлд нь ашигладаг тул дархлааны систем вирусийн бүх хэсгийн эсрэг үр дүнтэй” гэж мэдэгдлээ.

Одоогоор ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөөд буй Pfizer-BioNTech, Moderna, Astra-Zeneca мөн ОХУ-ын Sputnik-V зэрэг нь вирусний эсэд нэвтрэхэд ашигладаг гадаргын уургаас гаргаж авсан вакцин юм.

Бразил, Их Британи, Өмнөд Африк улсад “КОВИД-19”-ийн олон төрлийн хувилбар тархсан тул дээрх вакцинууд үр дүнгүй болж магадгүй байна.

Люк О’Нил “Хэрэв вирусний гадаргын уураг мутацид орвол дээрх вакцинууд хамгаалахгүй байх магадлалтай. Вакцинууд бүхий л хувилбарын эсрэг үйлчилж чадах ч идэвхгүй эсийг ашигласан нь илүү үр нөлөөтэй” хэмээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *