Судалгаагаар оюутнуудын 50 гаруй хувь нь тасартлаа apxи ууж үзсэн байна.

Оюутнууд минь нэр төрөө бодож бага ууж байгаарай учир нь.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн “Нийгмийн эмгэнэлт үзэгдэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг бий болгож байгаа учраас хуулийг дэмжиж байна. Хуульд чухал заалтууд орсон байна. Apxинд донтох өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх тухай асуудал байна.

Албадан эмчлэх зардлыг бүрдүүлэхийн тулд тусгай сан байгуулах нь зөв. Хэрвээ албадан эмчилж байгаа юм бол албадан хөдөлмөр хийлгэх хэрэгтэй.

Ажлынх нь хөлсөөр эргээд эмчилгээний зардлыг суутгаж авдаг зохицуулалтыг хуульд оруулмаар юм. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийд жилд манай улсын хүн амтай тэнцэхүйц гурван сая гаруй хүн apxинаас болж нac бapж байна.

Оюутнуудын дунд явуулсан судалгаагаар 50 гаруй хувь нь тасартлаа apxи ууж үзсэн гэсэн байдаг. Олон судалгааны үр дүнгээс хараад байхад нийгмийн энэ эмгэнэлт үзэгдэлтэй дорвитой тэмцэхгүй бол болохгүй болсон.

Төрийн тусгай албан хаагчдыг apxинаас хол байлгах эрх зүйн зохицуулалтыг тусгайлан авч үзвэл яасан юм бэ?” хэмээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *