Ард хүн дүрэм журмаа баримтана, эрх мэдэлтэн харин уландаа гишгэж болдог юм уу?

УОК-оос мэдээлэл хийх үеэр нэгэн сэтгүүлч Шадар сайд С.Амарсайханаас “Таны хадам аав ээж хоёр ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Эхнэр тань сахиураар очоод эмнэлгийн нөхцөл байдал, өрөөний ариун цэврийг хангалтгүй гэж үзэн нэг хоноод гарсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

ХӨСҮТ-ийг хамгийн эрсдэл өндөртэй, улаан бүс гэж үзэж байгаа. Тиймээс энд хүн сахиж, буцаж гаран нийгэмд эрсдэл үүсгэж болох уу?” хэмээн асуусан.

Тэрээр сэтгүүлчийн асуултыг үгүйсгээгүй бөгөөд “Халдвар хамгааллын дэглэмээ сахиад явсан. Мөн шинжилгээгээ өгсөн, сөрөг гарсан. Үүнд ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй учир эрсдэлтэй зүйл байхгүй. Сахиураар очсон.

Вакцин хийлгээд урвал өгсөн учраас тусгаарлагдсан. Шинжилгээ өгтөл хариу нь сөрөг гарсан учраас одоо ХӨСҮТ-тэй холбоотой ямар нэгэн АСУУДАЛ БАЙХГҮЙ” гэсэн хариуг өгсөн юм.

Ард хүн ХӨСҮТ-рүү орж хайртай хүнээ эргэж болдог билүү?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *