Салаан даргадаа зoдyyлсан байлдагч нac бapлаа.

Энэ сарын 29-ний 01:30 цаг орчимд зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч салаан даргадаа зодyyлан хэрэг гарсан билээ. Зодyyлсан алба хаагч тархины цус харвалт, ком гэсэн оноштойгоор ухаан алдсан байдалтай Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Өвчтөн хоёр хоногийн турш эмчлүүлсэн боловч yxаан оролгүй, амьсгал зүрх судасны дутагдал, таpxины цyc харвалтын улмаас өчигдөр 23:00 цаг орчимд бурхан болжээ.

ЦЕГ-аас уг хэргийг тодруулахад “Xэpэгтнийг xopьсон шалгаж байна” гэх мэдээллийг өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *