Стресс бухимдлаас салахгүй байгаа бол эдгээр аргыг туршаад үз

Хүмүүсийн хариу үйлдэл нь зөвхөн хэн нэгний мэдрэх мэдрэмжээс гадна тэдний сэтгэхүй, юу боддог – унтах зуршил, өдөр тутмын амьдрал, бусадтай харьцах, харилцааны байдал зэргээс нь шалтгаалж янз бүрээр гарч ирдэг. Хүмүүсийг даван туулахад туслах хэдэн алхамыг энд оруулав.

  • Видео дуудлага, утасны дуудлага, мессеж эсвэл нийгмийн сүлжээгээр дамжуулан хайртай хүмүүстэйгээ холбоо бариарай.
  • Баттай эх сурвалжаас авсан үнэн зөв, найдвартай мэдээллээр байнга хангагдаарай. Айдас, цуурхлыг сурталчилсан олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, худал мэдээллээс зайлсхий.
  • Өөртөө анхаарал тавьж, хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийн хэрэгцээг хянах хэрэгтэй. Эрүүл хооллож, их хэмжээний ус ууж, хангалттай амраарай.
  • Хэрэв танд өвчний шинж тэмдэг илрээгүй бол гэртээ дасгал хийх, гэрийн тэжээвэр амьтантайгаа зугаацах, гэр бүлийнхээ гишүүдтэй хөгжилтэй тоглоом тоглох, ном сонин унших, эсвэл зүгээр л гэр бүлтэйгээ хамт халуун уур амьсгалд кино үзэж ч болох юм.

Өөртөө болон бусдад тэвчээртэй хандахыг хичээ. Айдас, уур уцаар, бухимдал, түгшүүр гэх мэт стрессийн түр зуурын хариу үйлдэл нийтлэг тохиолддог гэдгийг санах нь зүйтэй. Хамгийн сайн үр дүнд хүрэх арга замыг бодож бодитоор хандаарай. Өөрийн хувийн давуу талуудынхаа жагсаалтыг гаргаж, эдгээрийг ашиглан өөрийгөө болон бусдыг сэтгэл хөдлөлийн хүчтэй байлгахад туслахыг хүсэж байна.

  • Өөртөө тохирсон зүйлийг хийж, биеэ тайвшруулаарай – гүнзгий амьсгаа авах, суниах эсвэл бясалгах эсвэл дуртай зүйлээ хийх.
  • Хэрэв та шашин шүтлэгтэй эсвэл оюун санааны хувьд сүнслэг бол тайтгарал, сэтгэлийн тэнхээ өгдөг дадал зуршлыг гэртээ дагаж мөрдөөрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *