Ард түмэн минь худал эх оронч царайлсан дараах хүмүүсээс болгоомжил!!! Учир нь…

Босоо Хөх Монголын гишүүн Шинжээравдан өөрийн цахим хуудаснаа вакцин хийлгэсэн хүмүүс вирус тарааж “КОВИД-19”-ийн халдвар улам бүр өргөжин тархаж байна гэж нийтлэсэн байна. Босоо Хөх Монголынхон ямар ч үндэслэлгүй ард түмний эрүүл мэндийн эсрэг дуугарч вакцин халдвар тарааж байна хэмээн олон хүний тархийг угааж байна.

Учир нь вакцин бол энэхүү халдварыг бүрэн дарж авах цор ганц боломж. Таныг, таны үр хүүхэд хайртай дотны хүмүүсийг тань хамгаалах зүйл бол сахилга бат, вакцин хоёр юм.

“КОВИД-19” вирусын вакцин нь вирусын ямар ч хэсгийг өөртөө агуулаагүй тул уг вакцинаас болж та “КОВИД-19” вирус тусахгүй. “КОВИД-19” вирусын вакцин таныг вирусээс хамгаална. Вакцин хийлгэсний дараа тань гарын булчин хөндүүрлэх эсвэл халуурах зэрэг сөрөг нөлөө ажиглагдаж болно. Энэ нь хэвийн үзэгдэл.

Хэрэв та чихрийн шижин зэрэг архаг хууч өвчтэй бол “КОВИД-19”-ийн улмаас ноцтой өвчлөх өндөр эрсдэлтэй байна. “КОВИД-19” вирусын вакцинууд нь архаг суурь өвчин эсвэл эмгэгтэй хүмүүст аюулгүй бөгөөд үр дүнтэй.

Вирусүүд цаг хугацааны явцад өөрчлөгдөж эсвэл бага хэмжээгээр хувьсал буюу мутацид ордог. Судлагаанаас харахад “КОВИД-19” вирусын вакцинууд нь өнөөг хүртэл бидний илрүүлээд байгаа “КОВИД-19” өвчнийг үүсгэдэг вирусын төрлийн эсрэг идэвхтэй нөлөөтэй байна.

“КОВИД-19” вакцин богино хугацаанд гарсан ч вирусын вакциныг бүтээхэд шаардлагатай алхмуудыг алгасаагүй. Дэлхий даяарх эрдэмтэд энэ технологи дээр арав гаруй жилийн турш ажиллаж байна. Тийм ч учраас аюулгүй бөгөөд үр дүнтэй вакциныг маш хурдан гаргаж авч чадсан билээ.

“КОВИД-19” вирусын вакцинууд микрочип эсвэл хянах төхөөрөмж агуулдаг гэсэн ташаа мэдээлэл худал болох нь батлагдсан. Бид вакцин бүр юу агуулж буйг нарийн тодорхой мэднэ. Вакцин бүр дэх найрлагын жагсаалтыг та онлайнаар харах бүрэн боломжтой.

“КОВИД-19” вирусын вакцин нь mRNA вакцин бөгөөд таны ДНХ-д ямар нэг байдлаар нөлөөлөхгүй. Тус вакцинууд нь таныг “КОВИД-19” вирусын халдвар авахаас хамгаалдаг эсрэг биетүүдийг үүсгэдэг дархлааны хариу урвалыг өдөөдөг.

Босоо Хөх Монголын зарим гишүүд ард түмнийхээ эрүүл мэндийн эсрэг, улсын эсрэг ямар ч үндэслэлгүй мэдээллээр нийтийг туpxирч байна. Нэг халдвартай иргэний ар талд хамгийн багадаа 3-4 хавьтагч байна гэж үзвэл өдөрт хэдэн зуун тохиолдол илрэх нь ямар ч эрүүл хүнд ойлгомжтой.

Мөн та бүхний сайн мэдэх Халуун Цуст Монголчуудын Тулга гэх залуу вакцин бол та биднийг ycтгах xop хэмээн олон нийтэд удаа дараа буруу мэдээллийг цацаж байна.

Хэрэв тэд эх орон, ард түмнээ боддог байсан бол ард түмэндээ хандаж вакцинаа хурдан хийлгэж эрүүл энх, энх цагийг үзье хэмээн уриалах байсан бус уу? Тиймээс ард түмэн минь худал эх оронч царайлсан үндэслэлгүй мэдээллээр нийтийг туpxирч улсын ажилд цаашлаад ард түмнийхээ эрүүл мэндийн эсрэг дуугарч буй хүмүүсийн үгэнд бүү автаарай.

“КОВИД-19”-ийн эсрэг вакциндаа идэвхтэй хамрагдаарай. Эрүүл Монгол нэг ч иргэний төлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *