Дэлхий дахин 00 цаасны хомcдолд орхоор боллоо. 00 цаасаа нөөцөлж аваарай.

Дэлхийн хамгийн том усан онгоц EVER GIVEN эвгүйцэж мэдэхээр боллоо. Энэ хөлөг онгоц нь 400 метр урт, 59 метр өргөн, 40,000 чингэлэг ачидаг одоогийн нийт жин нь 200,000 тонн юм байна. Суэцийн суваг нь 220 метр өргөн, 25 метр гүн юм. Дэлхийн үйлдвэрлэл худалдааны сүлжээ.

Тэр тусмаа нойлын цаасны үйлдвэрлэлийн гол түүхий эд гацаж байгаа тул гадаадад байдаг хамаатан садан анд нөхөддөө энэ тухай сануулаарай. Эртнээс нөөцөө бэлд гэдэг утгаар. Монголын энэ талын бэлтгэн нийлүүлэгч нар ч гэсэн ойрын ханган нийлүүлэгч нараас бараагаа сайн базааж аваарай.

Европ Азийг холбосон энэхүү сувгаар дэлхийн худалдааны 12% дамждаг бөгөөд 300 орчим усан онгоц энэ сувгийн 2 талд гацаад байна.

Газрын тос, машин, тоног төхөөрөмж, хувцас гээд энэ сувгаар дамжихгүй бараа бараг л алга. Энэхүү сувгаар гарахгүй гэвэл Африк тивийг тойрч явахад усан онгоц 3 долоо хоногоос илүү зарцуулах тул сувгийг нээхэд онцгой анхаарч байна.

Энэ гацалтаас үүсэж хэдэн тэрбум долларын алдагдал хүлээгээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *