Шөнө нойр чинь хүрэхгүй байгаа бол энэ аргыг хэрэглээд шууд унт

шөнө унтаж байх үедээ сэрвэл энэхүү аргуудыг хэрэглээрэй
Хөлийнхөө хурууг тэнийлгэж хөдлөгө


Булчин тайвшруулах прогрессив дасгалууд нь биеийг сулруулж, стрессээс ангижрахад тусална.

Хөлөө чадахаараа нугалж, аажмаар тэнийлгэ.Дараа нь тэнийлгэж 10 гаруй секунд энэ байдалтай байлгаж амраагаарай
Утасаа шүүрэхээсээ сэргийлж өөрөөсөө хол байлга


Мелатонин бол нойронд шаардлагатай даавар юм. Утасаа нойр хүрэхгүй үедээ үзэх нь мелатониныг багасгаж улам л нойрны дуршилыг багасгадаг байна. Утасаа иймээс хол байлгах хэрэгтэй.
Сайхан бүлээн эсвэл бүр хүйтэн шүршүүрт ороорой


Мэргэжлийн эмч нар унтахаасаа нэг цагийн өмнө шүршүүрт орохыг зөвлөж байна. Учир нь нойр хүрэхийн тулд бидний биеийн температур дундаж хэвийн байх ёстой.
Оймс өмс


Оймс нь бидний хөлний судсыг өргөсгөж, дулааныг биеийн бусад хэсэгт дамжуулахад хэрэг болно. Судалгаагаар орондоо оймс өмсөх нь унтах чанар, түүний үргэлжлэх хугацааг сайжруулдаг болох нь тогтоогджээ.Гэхдээ цусны эргэлтэд саад болох хатуу оймс өмсөхгүй байхыг анхаарна уу.

Нойр чинь хүрэхгүй байгаа бол шууд босоод ямар нэгэн зүйл хий


Та 20 минутын турш орондоо хэвтэж байгаад эргээд унтах гэсэн ч болж өгөхгүй байвал өөр зүйлд анхаарах хэрэгтэй. Зүгээр суухын оронд босоод өөр өрөөнд орж болно. Сандал эсвэл буйдан дээрээ тухтай сууж, тайвширсан нь дэмий хөрвөөснөөс үр дүнтэй байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *