Энэ гайхалтай амьтан Монголд сууршихаар иржээ. Бид хайрлах хэрэгтэй шүү.

Ямар сайхан юм бэ? Фламинго шувуу Монголд буусан байна шүү дээ. Архангай аймагт түрүү жил буюу 2020 онд уг шувуу үзэгдсэн ба энэ жил дахин иржээ. Хамгийн 1949 онд Хөвсгөл аймагт бүртгэгдсэн байдаг бол түрүү жилээс дахин үзэгдэж эхэлжээ.

Хамгийн сайхан гоё мэдээ нь, ховордож, Монголд үзэгдэхээ байсан ховор шувуунууд сүүлийн үед бүр нутаглаж, үржиж Монгол доо өсөж өндийж байгаа гэж холбогдох албаны мэргэжилтэнгүүд хэллээ.

Бидний сайн мэдэх Фламинго шувууны Монгол нэршил нь ягаан нал. Газар дундын тэнгисийн эрэг, Африкийн баруун эрэг, зүүн өмнөд хэсэг, Энэтхэг, Казакстанд тархсан байдаг.

Шүлтлэг, давстай нууруудад буух бөгөөд нуурын уснаас зөөлөн биетэн, шавжийн авгалдайг шүүж хооллодог юм байна.

Монголд шинээр ирж сууршиж буй ан амьтадаа хайрлан хамгаалцгаая.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *