Боловсролын яам, багш нар, эцэг эхчүүд та бүхэн өөрсдөө энэ хичээлээ долоо хоног хийгээд үзээч ээ!

Сургууль, нэрээ нууцлахыг хүссэн нэгэн ахлах ангийн сурагчийн үзэл бодлоо хуваалцаж ээ:

Боловсролын яам, багш нар, эцэг эхчүүд та бүхэн өөрсдөө энэ хичээлээ долоо хоног хийгээд үзээч ээ!


Өглөө босоод 4 цагийн цахим хичээл хийчхээд, 1 цагийн теле хичээлийг дахин 4 цаг ухрааж, гүйлгэж үзээд, аль алиных нь даалгаврыг дахиад 4, 5 цаг хийж суугаад, багш нарын нэмэлтээр өгч байгаа олон даалгаврыг хийхийн хажуугаар ирээдүйн мэргэжилдээ хэрэгтэй зүйлсээ судлаад, хэлээ сайжруулах сургалтанд сууж байгаа сурагчид ямар их дарамттай байгаа бол?

Энэ их хичээлийн хажуугаар өөртөө гаргах цаг зав хэр их гарч байгаа бол? Өдөржин хийж байгаа хичээлээ ойлгож хийх биш цагт нь хийж явуулахгүй л бол хангалттай дүн авахгүй.

Бүхэл өдрийн турш хийчхээд хэдхэн минут хоцроод хангалтгүй дүн авчихгүйн төлөө ойлгосон ойлгоогүй хамаагүй хуулж бичээд л явуулдаг тохиолдол их. Сүүлдээ ийм их стресс дунд хичээл хийхээс ч дургүй хүрмээр санагдаж байна. Энэ их хичээл, утаснаас болж нуруу, нүд, толгойны өвчтэй болж байгаа сурагч хэр их байгаа бол?

Надтай адилхан бэрхшээлтэй тулгарсан хүүхэд олон байгаа байх. Ядаргаа, сэтгэл санааны байдлаасаа болоод цар тахал, аюулт өвчнөөс илүүтэй хямарч байна. Нөгөөтээгүүр байнга хичээлдээ дарагдахаар ааш зан өөрчлөгдөж, амархан уурлан жижигхэн зүйлс дээр гомдож, уцаарлаад, найз нөхөд, гэр бүлтэйгээ харилцаа муудаж байна. Боловсролын яам, багш нар, эцэг эхчүүд та бүхэн өөрсдөө энэ хичээлээ долоо хоног хийгээд үзээч ээ!

эх сурвалж gogo mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *