Орос болон Солонгосын онгоц мөргөлдөхөөс сэргийлсэн Б.Даваасамбууг ОУ-ын ниймэглэгээс шагналаа.

Иргэний нисэхийн үндэсний төвийн нислэгийн удирдагч Б.Даваасамбууг ОУ-ын “Хил хязгааргүй, Агаарын навигаци” нийгэмлэгийн удирдах зөвлөлөөс шагнал гардуулжээ.

Б.Даваасамбуу нь агаарын хөлгүүд ойртон мөргөлдөж, осол болохоос амжин сэргийлсэн бөгөөд ийм явдал жилд дунджаар хоёр удаа л болдог гэнэ. Тодруулах юм бол 2021 оны 1 сарын 23-ны өдөр ОХУ-аас манай нутгийг чиглэн нисэж явсан “Корэйн Эйр” компанийн агаарын хөлөг манайхаас ОХУ-ын нутгийг чиглэн нисэж явсан “Аэрофлот” компанийн агаарын хөлөгтэй хоёр улсын хилийн орчимд мөргөлдөх аюул учирсан байна.

Энэ үед ажил үүргээ гүйцэтгэж байсан, Иргэний нисэхийн үндэсний төвийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Нислэгийн удирдагч Б.Даваасамбуу нөхцөл байдлыг шуурхай тодорхойлон өөрийн бүсэд нислэг үйлдэж байсан агаарын хөлгийн чиглэлийг өөрчлөх заавар өгч шуурхай арга хэмжээ авснаар агаарын хөлгүүдийг мөргөлдөх аюулаас мултарчээ.

ОХУ-ын нислэгийн удирдагчийн гаргасан алдааг ийнхүү манай нислэгийн удирдагч залруулан аюул ослоос сэргийлж чадсан ба хэрэв ганц л хором хоцорсон бол осол болох байв.

Түүний энэхүү гавьяаг Олон улсын “Хил хязгааргүй, Агаарын навигаци” нийгэмлэгийн удирдах зөвлөлөөс магдаж “Нислэгийн аюулгүй ажиллагааг хангахад онцгой гавьяа байгуулсны төлөө” дипломоор шагнасан билээ.

Түүнчлэн уг нийгэмлэгийн “Агаарын навигацийн түүхэн хувь хүмүүсийн дүрээр” хэмээх түүхэн галерейд түүнийг алдаршуулахаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *