АНХААР Ирэх сарын сүүлээр эхэнд хийлгэсэн хүмүүст бүрэн дархлаа тогтоно

Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:
“Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч вакцины хоёр дахь тунгаа тариулснаас хойш 14 хоногийн дараа хамгийн өндөр дархлаа тогтсон байна.

Манай улсад дөрөвдүгээр сарын сүүлээр эхний хүмүүст бүрэн дархлаа тогтохоор байгаа. Хэрэв хатуу хөл хорио тогтоосон тохиолдолд вакцины хоёр тунгаа тариулж, бүрэн дархлаа тогтсон хүмүүс яах талаар тодорхой заавар, дүрэм журам гараагүй байна.

Нийгэмд бүрэн дархлаа тогтсон хүмүүс бий болж эхлэх үеэр энэ талаар тодорхой журмууд гарна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *