Сү.Батболд: Уянга аа! надаар оролдоод дэмий дээ, би чамайг…

Г.Уянга өөрийн цахим хуудсандаа нэгэн сонирхолтой нийтлэлийг бидэнд хуваалцав. Тэрхүү нийтлэлийг танд бүрэн эхээр нь хүргэе.

УЯНГА: Надад утсаар чин сэтгэлийн зөвлөгөө ирэв,

-Сү-гээр оролдоод дэмий дээ, би чамайг хайрласандаа хэлж байна. Энэ тоглоом биш шүү, Уянгаа!

УЯНГА: Тэр намайг яах юм бэ? Шүүхдэнэ гэж үү? Шүүхдэг л дээ. Чухам тэгээсэй!

-Шүүхдэх ч үгүй байх л даа. Гэхдээ эвгүй шүү! Тэр асар их мөнгөтэй, тэр чинь бидний ертөнцөд амьдардаг хүн биш шүү дээ. Чи байтугай Монгол дийлэхгүй болсон хүн. Чи юм ойлго!

УЯНГА: Тэгээд яах юм бэ, намайг aлax юм уу? Заан ялаа дэвсэлж а лж чадахгүйтэй адил шүү дээ! Ха ха ха…

-Aлax ч үгүй л дээ! Гэхдээ эвгүй шүү. Чи үр хүүхдийг нь оролцуулж бичиж яах нь вэ?

УЯНГА: Уучлаарай! Хүүхдээ тэр оролцуулсан! Би биш!

-За чи харж л байгаарай! Сү-гээр оролдсоноор Х.Баттулга ерөнхийлөгч нэр дэвшиx эрхгүй болно доо!

УЯНГА: Наадах чинь харин юу гэсэн үг вэ? Утас тасрав.

Сү.Батболд гэж инээмсэглэсэн, сул дорой, зөөлөн төрхний цаана ямар гээчийн чөт гөp нуугдаж байгааг олон хүн мэдэхгүй. Тэр өнөөдөр Зacгийн газрыг гартаа бүрэн атгаж, ерөнxий сайдыг чичрүүлэн гөлөлзүүлж, Сангийн caйдыг яг л утсан хүүхэлдэй шиг удирдан чиглүүлж, Монгол тэр чигтээ түүний аясаар бөмбөрч байна. Царай худлаа! Мөнгө хүчтэй! Бид дорой!

“Надаар оролдсоноороо Х.Баттулга дэвшиx эрхгүй болно” гэж сүрдүүлгээ надад дайж байх юм. Тэр нь АН-ыг би атгаж байгаа гэсэн үг үү? Сая АН-ын дүрмийг УДШ бүртгэсэнгүй. Зүй ёсоор хариуцлага хүлээж ажлаа өгсөн С.Эрдэнэ дарга эргэж “ноцсон” нь цаагуураа яг ямар шалтгаантай байна вэ?

Эсвэл ҮXЦ минийхээр хөдөлнө гэсэн үг үү? Т.Доржханд гишүүн ҮХЦ-д яг энэ асуудлаар хандсан нь тохиолдлынх уу? Ингэхэд улстөр судлаач Д.Ганхуягийн “Нөгөө Сү туучий чинь” баримтат өгүүлэлд дурдсан Сү.Батболдын бизнесийн хамсаатан Уламбаярын Туул Т.Доржхандтай холбоотой гэж өнөөдөр нэг нь надад шивнээдхэв, хэн мэдлээ. Одоо юу юу өрнөхийг хараад л байгаарай!

Сү-ийн дapангуйллыг дийлэх хүн тэгээд энэ Монголд байна уу?! Улcaa зарж баяжаад улсаасаа баян болоод улсаа худалдаад авчихсан түүний өмнө бүгд сөхрөн мөлхөх юм уу, тэгээд?

Түүний атганд бүх юм багтаж харагдах болжээ.
Гэхдээ тэр нэг л зүйлийг худалдаж авч дөнгөхгүй. Түүний мөнгө нь хүрэлцэхгүй! Тэр бол шударга ёс!

Май, Улсынхаа, өөрсдийнхөө жинхэнэ эзэнтэй танилц! Тэр бол СҮХБААТАРЫН БАТБОЛД! хэмээн бичсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *