Бид барилга биш “YXЛИЙН ЦАМХАГ” босгосоор л байна. Чимээгүй aюул…

Япончууд газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлж аварч чадах ганц зүйл бол шинжлэх ухаан хариуцлага хоёр гэж үздэг.

НЭГТ, Барилгын зургаа зурахдаа шинжлэх ухааны институдаараа зуруулдаг. Тэд зургаа зурахдаа: механикийн хуулиуд, сапарматикын хуулиуд физик механикийн баталгаанууд. Гэх мэт супер онолуудыг ашиглаж тооцооллын аргачилал архитекторын шийдэл зураг поректуудаар эхлээд цаасан дээр барилгаа барина. Одоо орчин үед 3D технологи ашиглан эхлээд барьдаг болсон.

ХОЁРТ, Бетон зуурмагт ордог элсний цахиурын агуулга маш өндөр байхыг шаарддаг.

ГУРАВТ, Мөн Бетон зуурмагт ордог уулын дайрганы бат бэхийн шинж чанар маш өндөр үзүүлэлттэй байхыг шаарддаг. чулууны марк 1200-1400 байх жишээтэй.

ДӨРӨВТ, Цементний барьцалдуулах чадварыг маш сайн усанд болон нар салхинд урвалд орж бат бэхээ алддаггүй он удаан жил хад мэт бат бэхээ хадгалахыг хэлж байгаа юм. Тийм учир портланд цементний маркийг 625.725.825-н маркийн цемент үйлдвэрлэж бетоноо зуурч байна. Дээрхи гол гол үзүүлэлтүүд нь газар хөдөлхөд тухайн барилга өөрөө /эсэргүүцэл үзүүлж/ бат бэхийн хөшүүн чанараараа дэсэж гарах ёстой. Үүнийг материалын эсэргүүцэл гээд байгаа юм.

ТАВТ, Бетон хийц эдлэлийн гол хөшүүрэг араг яс болох арматурын төмрийн химийн найрлагыг олон жил нарийн судалж, арматурын уян харимхайн чанар, гулзайлтын үеийн момент, эфүүрийн суналтын эцсийн тооцоог нарийн тооцоолж, арматураа үйлдвэрлэж байна.

ЗУРГААД, Бетон зуурмаг зуурдаг усаа шүүж, идэмхий шүлтүүд болох кали кальций натрий гэх мэт бодисыг зөвшөөрөгдөх хэмжээнд болгож зуурмагт хэрэглэхгүй бол барилгын гол араг яс арматурын төмрөө шүлтүүд нь урвалд оруулж идэж барилгын насжилтыг эрс багасгадаг .

ДОЛООД, Сургууль, цэцэрлэг, кино театрууд гэх мэт залуучууд олноор амьдарч сурч боловсрох орчинд хэзээч өндөр барилга барьдаггүй. Учир нь өндөр барилга газар хөдөлж нурсан тохиолдолд орчиноосоо 300м-500метрт сө нөөх чадалтай гэж үздэг тул өсвөр үеээ эрсдэлээс ингэж хамгаалдаг.

НАЙМД, Иймд газар хөдлөлтийн үед ард иргэдээ гамшгаас хамгаалах ажлыг барилга барихаас өмнө авран хамгаалах ажлуудыг Монгол улсын төр хариуцаж урьдчилан сэргийлж Төмөр зам, Зам барилгын инженерүүдээ ОХУ-д сургаж. ОУ-н чанар стандартуудыг нарийн чанд мөрдүүлж байж ард иргэдээ гамшгаас хамгаална шүү.

Барилгын инженер: Ж.Баяраа 2019/4/21

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *