Богд Хан уулын орой дээр сүм барих гэж байсан ламыг хууль зогсоолоо.

Богд Хан уулын орой дээр сүм барих гэж байсан ламыг хууль зогсоожээ. Анх Монгол нутагт ламын шашин орж ирэхээс өмнө Богд Хан уулаа дархалж байсан түүх бидэнд бий. Дэлхийн хамгийн анхны дархан цаазат уулыг хөндөх эрх аль ч ламд, аль ч намд байх ёсгүй.

Бид 1990 оноос хойш Богд Хан ууландаа гар хүрч, хамаагүй хольхиж эхэлсэн болохоос биш түүнээс өмнө Их Эзэн хааны өмнөөс манай өвөг дээдэс хайрлан хамгаалж, тахин шүтэж, хуульчлан дархалж ирсэн.

Богд хан уул нь Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг билээ. 1294 онд гаргасан Монголын Их Юань улсын хууль цаазын 398 дугаар бүлэгт Богд хан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байжээ.

XII-XIII зууны үед Ван хан Тоорил дархлан тахиж Хан уул хэмээн нэрлэсэн домог байдаг. 1778 онд Монголын сэхээтнүүдийн нэг сайд Юндэндоржийн санаачилгаар Богд хан уулыг дархан цаазтай болгож 1957, 1974, 1995 онуудад 41,651 га талбайг дахин бататган дархалжээ.

Богд хаант улсын үед 1809 оноос Богд Хан уулын 28 амыг цагдаатай болгож, нутаг дэвсгэрт нь орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог журамтай байсан.

Харин одоо хэн дуртай нь хөндөх болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *