Дуучин Нарагийн санаачилсан аянд MamyPoko нэгдэж 200 ширхэг өлгийг шинэчлэх дөрвөн сая 500 мянган төгрөгийг хандивлажээ

Дуучин Нара-н санаачилсан “Шинэ өлгий” аянд MamyPoko нэгдэж 200 ширхэг өлгийг шинэчлэх дөрвөн сая 500 мянган төгрөгийг хандивлалаа.

“Шинэ өлгий” аян нь Монгол улсын хэмжээнд нийт төрөх эмнэлгүүдэд дөнгөж төрсөн нярайн өлгийг цоо шинэ, стандартын дагуу шинэчлэх зорилготойгоор хэрэгжиж байгаа юм.

Mamy Poko New born живх нь дэлхийд патентлагдсан илүү давуу талтай загвартай маш олон жил хүүхдүүдийн маань хэрэглээ болж байгаа билээ.

Түүнчлэн, MamyPoko брэнд нь 18 дахь жилдээ Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн төрөх эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, дөнгөж төрсөн нялхаст нярайн малгай, Mamy Poko живх болон нярайн бугуйвч зэргийг бэлдэж, сар бүр 3000 гаруй нярайд “Анхны бэлэг”-ийг нь бэлэглэдэг билээ. Mamy Poko брэнд нь цаашид ч эх үрд зориулсан нийгмийн хариуцлагын сайн үйлсийн аянуудыг хэрэгжүүлсээр байх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *