Олон сайдын нүүр үзсэн Дарханы замын асуудал Монголчуулын хувьд үнэхээр уцаарлуулах нэг асуудал болоод удаж буй. Тэгвэл тус тойргоос УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням :

“Хуулиараа улсын чанартай замын асуудал ЗТХЯ-нд хамаатай. Энэ бүтээн байгуулалтын асуудлыг хуулийн өмнө сайд Л.Халтар хариуцах ёстой.

Одоо ажил нь явахгүй байгаа гол хэсэг болох 2,4-р багцыг ямар ч туршлагагүй, хариуцлагагүй компани шалгаруулж, хариуцуулсан эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооц” гэжээ.
