Хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэд гэрээр эмчилгээ хийлгүүлнэ

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хэлэхдээ

“Өнөөдрийн байдлаар коронавирусын халдвартай 373 хүн гэрээр эмчилгээ хийлгэж байгаа ба гэрээр эмчлэгдэж байгаа иргэд нь хөнгөн хэлбэрийн өвчлөлтэй байгаа.. “гэжээ.

ЭМЯ, ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газраас тэдгээр өвчилсөн иргэдийг байнгын холбоотой хянаж зохицуулж байгаа юм байна.

Үүнтэй холбогдуулан цаашид хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх хэлбэр рүү шилжсэн билээ.Нэмж хэлэхэд батлагдсан тохиолдлуудын 80 гаруй хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *